Монголчууд нэгэн
цагт “Адгийн тэнэг эхнэрээ магтдаг” гэж ярьдаг байсан. Харин энэ үг нь нэгэнтээ
хуучиржээ. Хүчирхэг эр хүн бүрийн цаана түүнээс ч хүчирхэг эмэгтэй хүн байдаг
билээ. Олонд хүндлэгдсэн эрчүүд эхнэрээ магтаж ингэж ярьж байжээ.
Хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжав: Тэрээр гэргийгээ “ханиа” хэмээн дотночлон
дууддаг Д.Балхжав гэргийдээ зориулж “Хайрын дээд хань” дууг зохиосон гэдэг. Тэрээр энэ талаараа хэвлэлд “Надад бол хамгийн сайхан
бүсгүй хоёр хүүгийн маань ээж л санагддаг юм. Хажууд нь байхад хүртэл санаад л байдаг болчихдог юм
билээ. Холдохын аргагүй
миний сэтгэлийн аргамжаа бол миний хань юм даа. Хоёр хайр нэг нэгэндээ уусаад нэг зүрхээр хорвоог хардаг
болчихдог юм биш үү. Хоёр
хүүхдийнхээ ээжид зориулсан энэ дууны үг үсэг, аялгуу, хөг болгонд миний хайр
шингэсэн билээ” хэмээн ярьжээ.
БШУ-ны сайд Л.Гантөмөр: Л.Гантөмөр эхнэр А.Туултайгаа зургадугаар ангиасаа үерхжээ.Тэд анх 1995 онд нэг гэрт орж, гал голомтоо бадраасан бол хойтон жил нь буюу 1996 онд том охиноо төрүүлж байжээ. Одоо А.Туул Монгол банкинд ажиллаж байна. Тэрээр эхнэрээ “Манай эхнэр их дөлгөөхөн хүн байдаг юм. Их ухаантай. Ухаан нь ихэсчихээд, сэтгэлийн хөдөлгөөн нь багасаад байгаа юм шиг байгаа юм” гэж ярьж байжээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Тэрээр ч мөн эхнэрээ магтсан байна. О.Содбилэгийн эхнэр түүнд
хоёр хүү төрүүлж өгсөн. Одоо гуравдахь хүүхдээ хүлээж авах гэж байгаа билээ. О.Содбилэг
эхнэр Туулыгаа зогсоо
зайгүй ажилладаг хөдөлмөрч эмэгтэй гэж ээ. Бас тусархаг,
ухаантай, гайхалтай эмэгтэй гэсэн юм. Түүний
эхнэр сэтгүүл хийж, кино бүтээхээс эхлээд нийгмийн олон салбарт хүч үздэг
нэгэн.
УИХ-ын гишүүн асан Ү.Хүрэлсүх: Тэрээр эхнэрийгээ хүнд хэцүү үед
хань минь л хажууд байсан гэж ярьжээ. Тиймээс ч тэрээр сайн эхнэрээ асрахаар улс төрөөс завсарлага аваад байгаа билээ.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Б.Наранхүү
17 настайдаа ангийнхаа охин Чимгээтэй гэрлэж Булганы хүргэн болж байжээ. Тэд гурван хүүтэй.
Түүний бизнест хөл
тавих болсон нь эхнэртэй нь холбоотой. 17
настайдаа гэрлэсэн ч эхнэр нь зүрхний өвчинтэй тул хүүхэд төрүүлж болохгүй гэж
эмч нар хэлжээ.Тиймээс эхнэрээ эмчлүүлэх 50 мянган доллар олохын тулд анх
бизнест хөл тавьсан гэж өөрөө дурсжээ. Тэр эхнэрийхээ төлөө юу ч хийхэд
бэлэн гэдэг нь үүнээс харагдана.
“Х түц” продакшны жүжигчин Тэмүүжин: Түүний
эхнэрийг жүжигчин Нарансолонго гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэд анх найзын журмаар мессежеер харилцдаг
байсан аж. Нэг өдөр
Тэмка “Надад нэг эмэгтэй маш их таалагдаад байна. Үүнийгээ хэлэх хэрэгтэй
юу, би яах вэ?”
гэж Нарансолонгоос асуужээ. Гэтэл
тэрээр өөрийнхөө төлөө тэмцэж, зоригтой байх хэрэгтэй гэж хэлсэн гэдэг. Тэгээд л өөрийнх нь зөвлөснөөр шууд
сэтгэлээ илэрхийлсэн байна. Тэрээр өөрийн facebook хуудсаар дамжуулан “Ханьдаа хайртай. Ханиараа бахархдаг”
гэж гэх мэт үгийг байнга бичдэг.
Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам: Түүний арын албыг нь даадаг хань Б.Нинжбадгар нь Монголчуудын хувьд хэдийнээ эчнээ танил болсон. Драмын жүжигчин мэргэжилтэй Б.Нинжбадгартайгаа 22 насандаа учирч голомтоо бадраасан гэдэг. Айл айлын өрөө хөлсөлж, чемодантай хувцаснаас өөр хөрөнгөгүй нийлсэн ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр өнөөдрийн амьдралд хүрсэн. Үнэхээр ч гавьяатын өдий зэрэгтэй яваа нь эхнэрийнх нь хүч гэдэг. Ааштай амтай гэгддэг Б.Нинжбадгар гуай ханийнхаа төлөө харанхуй шөнөөр ч хоол бариад гүйж очдог хүн аж. Халамж хайрандаа бөмбөрүүлдэг гэргийгээ тэрээр “хонгор оо” гэж өхөөрддөг. Ханилаад 25 жилийн дараа мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай давхцуулан хийсэн хосууд эгээ л нэг хүн шиг болсон гэдэг нь арга ч үгүй биз.Одоо бол гуч гаруй жил болчихож.Сонирхуулахад Д.Сосорбарам гуай сүүлийн үед ханиа “миний хүү” гэх болжээ. Тэднийг найз нөхөд нь ёстой л халуухан хоёр гэнэ. Д.Сосорбарам нэг үе архи ууж бусадтай зөрөлдөх үе байсан. Нэг үе өөрөөс нь илүү авьяастан байхгүй юм шиг санаж ихэрхэж явах үед нь буруу замаар будаа тээлгэчихэлгүй тогтоосон хүн нь Б.Нинжбадгар гэдэг. Гавъяат жүжигчин маань “Б.Нинжбадгар гэдэг хүүхэн бол Д.Сосорбарам гэдэг солиотой ч юм шиг, эрүүл ч юм шиг хүнтэй ханилж нанчдаа эдэлж яваа хүн л дээ” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт: С.Баярцогтых
гэдэг айл хоёр хүүхэдтэй. Тэрээр гэргийтэйгээ
Москвад суралцаж байхдаа танилцжээ. С.Баярцогт “Миний удам угсааг залгамжлах хоёр
сайхан хүүхэд минь ханиасаа авсан хамгийн том бэлэг. Хань минь миний
хамгийн эрхэм хүмүүсийн нэг”
гэж тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:
Түүний гэргий топ модель О.Байгаль
түүнд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн. Тэрээр
эхнэртэйгээ гэрлээд 20 жил болж байгаа.
О.Байгаль ч нэгэн цагт Монголын загварын ертөнцийг шагшуулж, кино урлагт
дүрээ мөнхөлж явсан үзэсгэлэнт бүсгүй. Тэрээр “Миний ар талыг сайн авч
явдаг хүн бол миний эхнэр” гэж ярьж байжээ.
"Мөрөөдлийн
театр"-ын жүжигчин Г.Алтаншагай: Түүнийг
ТВ5 телевизийн хөтлөгч Б.Насаатай хамтран амьдрах болсоор багагүй хугацааг
өнгөрч байгааг та бүхэн санаж байгаа байх. Хосууд
өнгөрсөн оны наймдугаар сард хөөрхөн хүүтэй болж, Уужим хэмээх нэр хайрласан. Насаагийн хувьд Г.Алтаншагайгаас
нэлээд эгч төдийгүй урьд нь амьдрал зохиож байсан. Жүжигчин залуу
эхнэрийнхээ тухай хэвлэлд ярихдаа “Сэтгэл татмаар гоо үзэсгэлэнтэй
бүсгүйг харчихаад, сайхныг нь биширч дуу алддаггүй хүн гэж байдаггүй. Би
бүсгүйчүүдийн
харцнаас гоо сайхныг нь олж харахыг хичээдэг. Тиймээс ч гэргийнхээ харцнаас гоо сайхныг мэдрээд хайрласан” гэжээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Тэрээр
амьдралдаа цор ганц хайртай учирсан нь түүний эхнэр гэнэ. Арван
жилд нэг ч удаа дурлаж амжаагүй тэрээр оюутан болоод гуравдугаар курст байхдаа
эхнэртэйгээ танилцаж хоёр жил шахам эргүүлж байж эхнэрээ болгосон
гэдэг. Гишүүний эхнэр нүдний
эмч мэргэжилтэй ч
хувиараа бизнес эрхэлдэг гэнэ. Эхнэртээ сэтгэл ханамжийн баталгаа
100 хувь, бүүр түүнээс ч дээш сэтгэл ханамжтай байдаг Г.Баярсайхан
гишүүн ямар ч сайхан эмэгтэй байсан сэтгэл алдрахгүй гэжээ. Угаасаа
ч түүний эхнэр үнэхээр сайхан эмэгтэй байдаг гэж хүмүүс ярихын байна лээ.
“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн: Түүний амьдралаас олж авсан хамгийн
том аз жаргал нь Ромео Жулетта шиг үнэнч ариун хайр нь. Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийг
Д.Энхбадам гэдэг. Тэрээр айлын ганц охин юм. Анх 13-р хорооллын 10-р байрны 2-р орцны гадаа танилцаж
байжээ. Дуучин Дээгий эхнэрээ
Жулиана гэж дууддаг. Дуучин залуу эхнэрээ хамгийн гайхалтай эмэгтэй гэдэг. “Би хайрын өмнө нь карданаа
татчихаад байна. Хөдлөх гээд ч хөдлөхгүй байна” гэж телевизээр ярьж байсан
билээ.
СГЗ Р.Гүрбазар: Тэрээр долдугаар ангид байхдаа доод
ангийнхаа охинд сэтгэл алдарч, хайраа илчилж захиа бичиж байсан нь
одоогийн түүний эхнэр. Ямарч зүйлд эхнэртэйгээ л явахыг эрмэлздэг аж. Учир нь тэрээр эхнэртэйгээ явж байвал
санасан бүхэн нь саадгүй бүтдэг гэсэн бодолтой. Мөн амьдралдаа ганцхан удаа л захиа
бичиж байсан нь эхнэртээ бичсэн тэр захиа гэнэ лээ.
УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар: Тэрээр гэр бүлийн хүнтэйгээ танилцсан өдөр болох арванхоёрдугаар сарын 4-нийг баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг аж. Эмэгтэйчүүдийн баярын урд өдөр охин нь төрсөн, дараагийн өдөр нь өөрөө төрсөн ажээ. Ийм болохоор мартаар эхнэр охин хоёроо баярлуулж, сайхан байлгахыг хичээдэг гэнэ. Харин "Валентин"-ы өдөр эхнэртэйгээ бие биедээ шоколад бэлэглэдэг уламжлалтай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тэд анх 1982 онд Украины Львовын монгол оюутнуудын
танилцах үдэшлэг дээр танилцаж байжээ. Нүд нь гялалзсан цэргийн сургуулийн сонсогч залуу
цугласан олонд зохиосон шүлгээрээ өөрийгөө танилцуулав. “Би” нэртэй тэр
шүлэг нь “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ
лээ” гэсэн үгтэй байлаа.
“Би”
шүлгийн эзэн маань энэ үдэшлэг дээр Х.Болормааг “онилжээ”. Зүрхний сум байндаа
тусч хоёр залуу хос болсон юм. “Тун
энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, харин хамгийн эцсийн
шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг, сурлага сайтай, цэгцтэй
цэвэрхэн охин байсан”
гэж хожим нөхөр нь түүнийг магтсан байдаг.
“Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар: Тэрээр Монголын сайхан бүсгүй
өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж байлаа. Хайртай гэргийдээ Дондогдулам хатны барьж байсан хөөрөг,
ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр
үнэ цохин авч өгдөг. Мөн сайн моринд гар татдаггүй тэрээр сайхан эхнэртээ ч мөнгө хайрладаггүй. Чингисийн хөшөөнөө Чингисийн хатны дүрд
эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам доллар төлсөн тухай хэвлэлээр
мэдээлсэн байдаг. Мисс Д.Уянгалянхуа
өнгөрсөн онд амаржиж, түүнд хүү төрүүлж өгсөн юм. Хүү төрүүлж өгсөнд баярласан Д.Ганбаатар мисс эхнэртээ телевиз байгуулж
өгсөн гэдэг.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат:
Нэгэн үе “Монгол банк”-ны
ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энэ эрхмийн хувийн амьдрал тийм ч нууц биш.
Түүний анхны гэргийн нэрийг Баасансүрэн гэдэг. Энэ бүсгүй ноён О.Чулуунбатад хүү, охин төрүүлж өгсөн. Хүү охин хоёр нь өдгөө хоёулаа өрх
тусгаарласан. Харин хоёр дахь
эхнэрээрээ Г.Цэндмаа хэмээх бүсгүйг сонгосон. Тэрээр ноён банкирт 49-нийх нь жил дээр хэнз охин төрүүлж
өгөн нялхруулж байсан цаг саяхан. Ноён
О.Чулуунбат “Хэнз охин үр минь дахин 20 жил амьдрах үүрэг даалгавар өглөө,
хайрандаа нялхарч байна” хэмээн хэвлэлээр ярьж байсан удаатай.
МУ-ын Ерөнхий сайд асан Сү.Батболдын "Веst" сонголт: Тэрээр эхнэрээ амьдралынхаа хамгийн “BEST” сонголт гэж ярьж байсан. Үүнээс харвал тэрээр хоёр дахь амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг бололтой. Түүний анхны эхнэрийг Баттуяа гэдэг. Тэрээр одоо АНУ-д ажиллаж амьдардаг.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат: Тэрээр эхнэр
Ц.Сарнайтайгаа насан багаасаа үерхэж эхэлсэн гэдэг. Б.Чинбат эхнэрийнхээ тухай
хэвлэлд “Эхнэрээ
магтддаггүй гэдэг дээ.Тэгвэл би бол эсрэгээр нь харин ч магтдаг Би бол өөрийгөө маш их азтай хүн гэж
боддог. Ямарваа хүний амьдрал гэр бүлээс нь шалгаалдаг учраас бид хоёр бие
биендээ л заяасан хүн гэж боддог” ярьжээ.
Т.Энхээлээ 24tsag.mn
























































Сэтгэгдэл (18)