Өвөр Монголын Ордос хот нь Чингис хааны онгоны цогцолбор байдаг гэдгээрээ жуулчдыг татдаг хот билээ. Ордос хот дахь уг цогцолборт Чингис хааны дайллага тахилгыг судлах эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн долоо хоногт болжээ. Өвөр Монголын Ордос хот нь Чингис хааны онгоны цогцолбор байдаг гэдгээрээ жуулчдыг татдаг хот билээ. Ордос хот дахь уг цогцолборт Чингис хааны дайллага тахилгыг судлах эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн долоо хоногт болжээ.

Энэ хурлыг Өвөр Монголын Чингис хааны онгоны хамааралтын зөвлөл, Чингис хааны онгоны дайллага тахилгын алба, Ордос хотын Чингис хааныг судлах хүрээлэнгээс зохион байгуулсан байна. Эрдэмтэд Чингис хааны дайллага тахилгын соёлын гол сэдэв болох хар сүлд, цагаан
сүлд, алаг сүлдийн дайллага тахилгын асуудлыг хөндсөн байна. Мөн Чингис хааны дайллага тахилгын одооны байдал, түүхийн байр
суурь, соёлын судлагдахуун, хөгжлийн хандлага, тулгарч буй асуудал, цаашид хэрхэн хамгаалах
талаар санал солилцжээ. Хуралд монгол соёлын эрдэмтэн судлаач нийт 50 гаруй хүн оролцож, 37 эрдэм шинжилгээний дэвшүүлсэн байна.
Б.Баяр























































