Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шоппинг зөв хийх 7 зөвлөгөө

2012-11-25
0
ЖИРГЭХ
Мөнгөтэй болонгуутаа үрэхээр тэмүүлдэг нь бүсгүйчүүд бидний төрөлхийн зан. Зуслан луугаа очих бензиний мөнгө хүрэхтэй үгүйтэй байхад бид Канарын арал дээр амрахыг мөрөөдөж байдаг. Хэтэвчиндээ байгаа мөнгөө хурдхан шиг үрж дуусгах, “Энийг л авахгүй бол өнгөрөө” гэсэн шунал шоппинг хийж байгаа бүсгүй хүн болгонд төрдөг. Юун гэр бүлийн төсөв, юун хэмнэлт, юун эрүүл саруул ухаан? Өөрт дэндүү таалагдсан дэгжин цамц, хэрэглэсэн даруйдаа хэдэн насаар залууждаг гэх тосны гоёмсог сав нүдний чинь өмнө гялтганаад байхад төсөв хэмнэлтийн талаар бодохтой манатай.

дэлгүүр хэсэхМөнгөтэй болонгуутаа үрэхээр тэмүүлдэг нь бүсгүйчүүд бидний төрөлхийн зан. Зуслан луугаа очих бензиний мөнгө хүрэхтэй үгүйтэй байхад бид Канарын арал дээр амрахыг мөрөөдөж байдаг. Хэтэвчиндээ байгаа мөнгөө хурдхан шиг үрж дуусгах, “Энийг л авахгүй бол өнгөрөө” гэсэн шунал шоппинг хийж байгаа бүсгүй хүн болгонд төрдөг. Юун гэр бүлийн төсөв, юун хэмнэлт, юун эрүүл саруул ухаан? Өөрт дэндүү таалагдсан дэгжин цамц, хэрэглэсэн даруйдаа хэдэн насаар залууждаг гэх тосны гоёмсог сав нүдний чинь өмнө гялтганаад байхад төсөв хэмнэлтийн талаар бодохтой манатай.

Зогс. Амьсгаа ав. Одоо гарга. Түр зуур зогсоод дараах зөвлөгөөг санаарай. Танд тус болно гэдэгт 100 хувь итгэж байна.

1. Ямар ч зорилгогүй, найздаа хань болоод ч юм уу дэлгүүр битгий хэс.
Ингэж дэмий хэссэнээр та өөртөө онц хэрэгцээгүй зүйл худалдаж авах нь гарцаагүй. Энэ бол бичигдээгүй хууль.

2. Цув авахаар явсан бол шаахай бүү худалдаж ав.
Танд цув л хэрэгтэй гэдгийг сана. Шаахай бол цув биш!

3. Юм худалдаж авахдаа олон зүйл дахин дахин үзэж, сонголт хийхээсээ битгий ич.
Өмсөж үзээд бай, өөрийнхөө эрснийг олтол өмсөж үз. Олон ааш гарга, төгс төгөлдөр лүү тэмүүл. Худалдагч нарын ятгалга, хуурамч магтаал, хөөрхөн царайнд нь битгий уруу татагд. Худалдагчийн зорилго бол танд бараагаа зарах гэдгийг санаж яв. Энэ бол тэдний ажил. Харин таны зорилго бол өөртөө төгс төгөлдөр зүйл сонгох. Бас худалдаж авах /магадгүй/.

4. Таалагдсан зүйлээ шууд худалдан авах гэж бүү яар.
Сонгосон зүйлээ түр хугацаагаархадгалж байхыг худалдагчаас гуйгаад цаашаа бас жаахан яваад үз. Ингэснээр та олон сайхан зүйл харж сэтгэл ханамж аваад зогсохгүй эргэж ирээд нөгөө зүйлээ шал өөр нүдээр харах болно. Эргэж ирэхийг хүсэхгүй ч байж бас магадгүй. Тэгвэл тэр зүйл таных биш гэсэн үг.

Ийм аргаар та мөнгөө хэмнээд зогсохгүй зөвхөн танд зориулагдсан төгс эд зүйлс сонгож, сайн имиж бүрдүүлж сурна. Түүнээс гадна та эрж хайснаа олж ялалт байгуулсан баатар болж шоппингоос таашаал авна.

5. Өлссөн үедээ битгий хүнсний дэлгүүр лүү яв.
Өлсгөлөн ходоод тань таныг баахан хэрэггүй хүнс авахад хүргэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаж байгаад аль болох хүнсний зах, худалдааны төвөөс 1-2 долоо хоногийн нөөцтэйгөөр ав. Харин талх, сүүгээ бол цайныхаа цагаар ойролцоох дэлгүүрээс авч болно. Хүнсний зах дээрх хүнсний бүтээгдэхүүний сонголт арвин, хямд, шинэхэн тэгээд бас нэг дор бөөнөөр байдаг.

6. Гоо сайхны бүтээгдэхүүн бол өөр хэрэг
Та аливаа гоо сайхны бүтээгдэхүүн авахаасаа өмнө танд үнэхээр зайлшгүй шаардлагатай эсэхийг эрэгцүүлж нэг бод. Маск авахынхаа өмнө нүүрэндээ хэзээ хамгийн сүүлд маск тавьснаа сана. Дараа нь гэртээ бэлтгэж болох хэд хэдэн маскийг хэрэглэж үзсэнийхээ дараа энэ маскыг худалдаж авна гэж өөртөө амла. Худалдаанд байгаа маск чинь химийн аргаар гаргаж авсан эд, харин та гэртээ байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр маск хийнэ шүү дээ. Гэрийн нөхцөлд хийж болох маскны жорнуудыг интернэтээс хайж олоод хэд хэдийг туршаад үз. Таалагдахгүй бол дэлгүүрээс авна л биз.

7. Өөрийгээ эрхлүүл.
Өөрийгөө хайрла. Өөртөө мөнгө битгий хайрла, таашаал авахаас бүү татгалз. Гэхдээ чухам юунаас илүү таашаал авч байгаагаа тодорхой болго. Магадгүй танд тэр шинэ шаахай огт хэрэггүй ч байсан юм бил үү. Бүтэн 3 цагийг дэлгүүр хэсэхэд биш найз бүсгүйтэйгээ цай ууж буу халахад зарцуулсан нь дээр байсан ч юм уу. Эсвэл хүүдээ ном уншиж өгөх, нөхөртэйгөө цэцэрлэгээр зугаалах ч байсан юм уу. Амралтын өдрүүдийг майхнаа аваад голын эрэг дээр өнгөрөөсөн нь ч дээр байсан уу. Дэлгүүрээр ер юугаа хийх юм.

Бид ч аз жаргалтай, гэр бүлийн төсөв ч бүтнээрээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    6 цаг 16 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    7 цаг 1 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    7 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 47 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    11 цаг 14 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    11 цаг 18 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    11 цаг 22 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    12 цаг 4 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    12 цаг 45 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    13 цаг 17 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    13 цаг 55 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    13 цаг 59 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    14 цаг 1 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    14 цаг 7 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    14 цаг 9 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    14 цаг 10 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    14 цаг 24 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    14 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК