Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 2012 оны орон нутгийн сонгуулийн аймгуудын албан ёсны дүнг мэдээллээ. Өмнө нь АН 12, МАН 9 аймагт ялалт байгуулсан гэж мэдээлсэн нь аймгуудын сонгуулийн хорооноос ирсэн мэдээллээр баталгаажлаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 6 хэсэгт ялсан бол МАХН дангаараа 14 хэсэгт олонхийн санал авсан байна. Мөн МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл 2, бие даагч нэр дэвшигчид 5 хэсэгт ялсан байна.
Гэхдээ аймгуудын дүн 100 хувь гараагүй, зарим ирц хүрээгүй хэсгийн хороодын дүнг мэдээлээгүй байна. Мөн нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх гэсэн таван дүүргийн мэдээ СЕХ-нд иржээ.
Багануур дүүргийн 25 мандатаас МАН-13, АН-12, Багахангай дүүргийн 17 мандатаас МАН-12, АН-15, Налайх дүүргийн 25 мандатаас МАН-11, АН-12, МАХН-2 хэсгийн хороонд ялсан байна. 
























































Сэтгэгдэл (9)