Зорчигч тээврийн хөлөг онгоц хөөрснөөсөө хэдхэн минутын дараа Энэтхэгийн далайд осолдсон талаар “CNN” мэдээллээ.
Зорчигч тээврийн хөлөг онгоц хөөрснөөсөө хэдхэн минутын дараа Энэтхэгийн далайд осолдсон талаар “CNN” мэдээллээ. Зүүн Африкийн Коморос арлуудын Морони онгоцны буудлаас мягмар гарагт хөөрсөн онгоцонд 29 хүн зорчиж явсан байна. Коморос арлуудын Иргэний нислэгийн ерөнхий захирал Абу Мохаммед Али 29 зорчигч бүгд амьд гарсан бөгөөд тэднийг эх газарт гарахад ослыг харсан загасчин эр тусалсан хэмээн мэдээлжээ.
Тус онгоц Коморос арлуудын өөр нэгэн арал болох Анжоуныг зорьж явсан байна. Абу Мохаммед Алигийн мэдээлснээр “Нисэгч онгоц маш хурдан хөөрөхөд ямар нэгэн асуудал байгааг мэдсэн тул онгоцны буудал руу буцахыг оролдсон ч чадаагүй” хэмээн ярьжээ. Тиймээс нисэгч онгоцоо далайд унагасан байна гэжээ.
Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ.
Д.Идэр
























































Сэтгэгдэл (2)