АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлэх гэж байсан ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр АТГ-т буцаасан. Харин АТГ-аас шалгаж дуусч байгаа учраас Нийслэлийн прокурорт шилжүүл гэсэн даалгаврыг Нийслэлийн прокурорын газраас өгчээ. Иймээс энэ дагуу АТГ-аас АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг өнөө маргаашгүй прокурорын хяналтад шилжүүлэхээр болжсон байна. Д.Батхуягийг “Саусгоби Сэндс” компанийн лицензийг нь компаниас өөрөө авч, хэлстийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн хэмээн буруутгаж байгаа. Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон аж. 2010 оны зах зээлийн ханшаар хоёр тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй орд байжээ.
Өмнө нь түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгт татан шалгаж байсан ч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байсан юм. Мөн Ашигт малтмалын газрын дарга байхдаа 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн, "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль" хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан 192 зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгаж байв.
Б.Чимэг
























































Сэтгэгдэл (11)