Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Амарсайхан: Ер нь аль ч авиа компанийг олон улсад үнэлж дүгнэхдээ найдвартай аюулгүй ажиллагааны түвшингээр нь тодорхойлдог

2012-11-29
0
ЖИРГЭХ
Монголын иргэний агаарын тээвэрлэгч Аэромонголиа компани саяхан буюу 2012 оны 11 сарын 16-ний өдөр Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008  стандартын гэрчилгээг гардаж авсан.  Энэ талаар “Аэромонголиа” ХХК-ний Техник үйлчилдгээний газрын захирал Э.Амарсайхантай ярилцсан юм. 


yrilstslagiin ezenМонголын иргэний агаарын тээвэрлэгч Аэромонголиа компани саяхан буюу 2012 оны 11 сарын 16-ний өдөр Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008  стандартын гэрчилгээг гардаж авсан.  Энэ талаар “Аэромонголиа” ХХК-ний Техник үйлчилдгээний газрын захирал Э.Амарсайхантай ярилцсан юм. 

Сайн байна уу ! Саяхан “Аэромонголиа” ХХК-ийн Техник үйлчилгээний байгууллага Чанарын удирдлагын тогтолцоо  ISO 9001:2008  стандартын шаардлагыг хангаж, хэрэгжүүлсэнээ бататгаж Стандартчилал Хэмжилзүйн Газраас  гэрчилгээ гардан авсан гэж сонсoлоо. Танай байгууллагын хамт олонд баяр хүргэе ?


Баярлалаа. Тийм ээ, бид 2010 оноос эхлэн Чанарын удирдлагын тогтолцоо  ISO 9001:2008 стандартыг өөрийн үйл ажиллагааны үндсэн мөрдлөг болгож агаарын хөлгийн техник үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж ирсэн. Энэ бүх хугацаанд Стандартчилал хэмжилзүйн газрын Баталгаажуулалтын албаны аудит шалгалтуудад удаа дараа хамрагдан амжилттай давсаны үр дүнд энэ оны 11-р сарын 16-ны өдөр тус гэрчилгээгээ гардан авсандаа баяртай байна.

Та бидэнд өөрсдийн нэвтрүүлсэн Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартын талаар товч танилцуулаач?


Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг бол хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг чанартай, найдвартай, аюулгүй, эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэн бий болгох систем юм. Өөрөөр хэлбэл байгууллагын үйл ажиллагааг зөв бодлогоор удирдаж, нарийвчилсан төлөвлөлтөөр ханган зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг баталгаажуулахад  бус боловсруулалтын үйл явцад түлхүү анхаарна гэсэн үг юм. Мөн энэхүү стандарт нь нийтлэг Чанарын удирдлагын стандарт бөгөөд аль ч салбар чиглэлийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой байдаг юм.

Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?


Энэхүү стандартыг Аэромонголиа ХХК-ийн Техник үйлчилгээний байгууллагын хүрээнд хэрэгжүүлж баталгаажуулсан. Манай Техник үйлчилгээний байгууллага нь ИНЕГ-н MCAA Part-145 “Техник Үйлчилгээний Байгууллага”-р гэрчилгээжсэн ба тус гэрчилгээгээр олгогдсон Техник үйлчилгээнээс гаргах эрхийн дагуу агаарын хөлөгт A, B Check –с 3000 хүртэлх нислэгийн цагийн техник үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.

Танай байгууллага Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх болсон нь тодорхой шаардлага байв уу? Ямар учраас үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болов?

Энэхүү Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ёстой гэсэн хатуу шаардлага байхгүй. Энэхүү стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь тус ТҮБ-н удирдлагын шийдвэр байсан бөгөөд өөрсдийн хариуцаж  буй агаарын хөлгүүдийн найдвартай, аюулгүй ажиллагааг бататгах, хийгдэж буй техник үйлчилгээний чанарыг сайжруулах, техник үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, бичиг баримт болон заавар журмын орчинг сайжруулах зорилтуудыг агуулж байсан юм.  Энэ нь Монгол улсын иргэний нисэхийн салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авиа компаниуд дунд зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож түүний үндсэн шалгууруудын нэг нь болох Чанар, Чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлсэнээр энэхүү өрсөлдөөн дундаас томоохон алхам хийсэн үйлдэл болсон.

Яагаад компанийн хэмжээнд бус зөвхөн Техник үйлчилгээний байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх болов?


ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь байгууллагын бүтэц цар хүрээ, үйл ажиллагааны чиглэл зэргээс хамааран шаардагдах хугацаа, хөрөнгө санхүү, баримт бичиг боловсруулах зэрэг ажлууд янз бүр байдаг юм. Хэрэв бид Компанийн хэмжээнд энэхүү стандартыг хэрэгжүүлсэн бол  цаг хугацаа, хөрөнгө их зарцуулахаас гадна ЧУТ-ны үр нөлөө харьцангуй бага байх магадлалтай байсан юм. Иймд бид ЧУТ-г компанийн хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлэх зорилт тавин ажилласаны үр дүнд Техник үйлчилгээний байгууллагаа гэрчилгээжүүлж чадсан. Ер нь аль ч Авиа компанийг олон улсад үнэлж дүгнэхдээ найдвартай  аюулгүй ажиллагааны түвшингээр нь тодорхойлдог. Тэр тусмаа авиа компанийн Техник үйлчилгээний байгууллага нь аюулгүй ажиллагаатай шууд хамааралтай байдаг юм.

Чанарын удирдлагын тогтолцоог ямар хугацаанд хэрхэн яаж нэвтрүүлсэн бэ?


Бид энэхүү төслийг анх 2010 оны 12-р сард ажлын хэсгийн гишүүдийг томилсоноор эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Ажлын хэсгийн гишүүд маань тодорхой чиглэлүүдээр нарийвчилсан төлөвлөлт хийж ажилласанаар бид нийт ажилчидаа ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцооны сургалтанд хамруулж, тодорхой тооны ажилчидыг “Дотоод аудитор”-н сургалтанд хамруулан мэргэшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн эрх зүйн орчин болох заавар журмуудыг шинэчлэн боловсруулж, өөрчлөлт оруулж баталгаажуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн бөгөөд хэрэгжилтэнд тогтмол аудит шалгалтуудыг хийж гүйцэтгэсэнээр бататгаж чадсан. ЧУТ-ны хэрэгжилт үр нөлөөг жилд нэг дүгнэж дүн шинжилгээг хийж гүйцэтгэн алдаа дутагдалыг залруулан, урьдчилан сэргийлэн ажиллаж ирсэн. Мөн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлох системийг бий болгосоноор хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж түүнд тохирсон арга хэмжээг авах болсон. Ийнхүү Техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг PDCA (Plan, Do, Check, Act)  зарчимд бүрэн шилжүүлж чадсан юм. Энэ мэт цааш яривал бидэнд хийсэн ажил хэргэжүүлсэн арга хэмжээ маш их бий, эдгээрээс онцлууштай нь Чанарын удирдлагын тогтолцоо юм.

Энэхүү ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнээр танай байгууллагад ямар өөрчлөлтүүдийг бий болгож байна вэ?

Өөрчлөлтүүд зөндөө бий, тэр дундаас томоохон ажлуудаасаа л танилцуулъя. Техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа PDCA (Plan, Do, Check, Act) зарчимд шилжсэн, хэрэглэгч харилцагч байгууллагуудтай харилцах буцах холбоо сайжирч, аливаа ажлын гүйцэтгэлийг дүгнэх, дүн шинжилгээ хийж сайжруулах тогтолцоог бий болгосон. Байгууллага техник үйлчилгээг хийж гүйцэтгэхэд шаардлагатай нөөцийн бодлогыг тодорхойлж хүн цагийн төлөвлөлт, сэлбэг материалын хүлээн зөвшөөрөгдөх хамгийн доод хязгаарыг тогтоосон. Мөн удирдлагын дүн шинжилгээний хурлыг тодорхой үечлэлтэйгээр зохион байгуулж чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг сайжруулах, агаарын хөлгийн техник үйлчилгээ, шаардлагатай нөөцийг тодорхойлох зэрэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэн ажилласанаар агаарын хөлгийн техник үйлчилгээг нарийвчилсан төлөвлөлтөөр хангаж, ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулалтыг хийх болсон. Удирдлагын дүн шинжилгээний хурлын шийдвэрт үндэслэн тус Техник үйлчилгээний байгууллага нь өөрийн үйл ажиллагаанд AMS (Aircraft Maintenance System)-н Аircraft Maintenance Manager программыг 2012 оны 5-р сараас эхлэн нэвтрүүлсэнээр агаарын хөлгийн найдвартай ажиллагааны цогц шийдэл болсон бөгөөд манай Техник үйлчилгээний байгууллага нь олон улсын Техник үйлчилгээний байгууллагуудын шаардлагад нийцсэн программыг үйл ажиллагаандаа ашиглах болсон юм. Мөн манай байгууллага нь үл тохиролын дүн шинжилгээнд үндэслэн өөрсдийн үйл ажиллагаанд “SAFRAN-CASSIOPEE”–г нэвтрүүлэх шийдвэр гаргаснаар 2012 оны 7–р сараас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэхүү программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь нислэгийн явц, нислэгийн өгөгдөлд мониторинг хийхэд чухал ач холбогдолтой юм.

Хэрэв нууц биш бол танай Техник үйлчилгээний байгууллагын цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа төслийн ажлуудаас сонирхож болох уу?

Тийм ээ, бидэнд ирэх жилд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа нилээд том 3  төслийн ажлууд бий  зарим нь судалгааны шатанд явж байгаа шүү. Гэхдээ энэ ажлууд маань нууц байсан нь дээр байх гэж бодож байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье !
Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    5 цаг 46 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    6 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 17 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    10 цаг 44 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    10 цаг 48 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    10 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    11 цаг 34 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    12 цаг 15 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    12 цаг 47 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    13 цаг 25 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    13 цаг 29 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    13 цаг 31 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    13 цаг 37 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    13 цаг 39 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    13 цаг 40 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    13 цаг 54 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    14 цаг 5 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК