Уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх уулзалт ярилцлагыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас зохион байгууллаа. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач нараас бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм. Манай улсын уул уурхайн салбарт ажиллагсад 105 мянга болоод буй аж. Тэр дундаа бичил уурхай эрхлэгчид үйлдвэрлэлийн осолд өртөх явдал ихэссэн нь манай улсад тулгамдсан асуудал болоод байна. Энэхүү хэлэлцүүлгээр тус салбарт ажиллагсдын аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах зүйл, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Уул уурхайн салбар дангаараа ДНБ-ийн 22.7, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 66.7, экспортын нийт бүтээгдэхүүний 81 хувийг нийлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. Улс орондоо баялгийг бүтээхэд энэ салбар онцгой үүрэгтэй хэдий ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлага гарч байна. Үйлдвэрлэлийн ослын 23 хувийг уул уурхайн салбарынхан гаргадаг байна. 2011 онд уул уурхайн осолд өртсөн иргэдэд нөхөн олговор өгөх ажлыг хийж дуусгажээ. Гэхдээ нөхөн олговороор асуудлыг шийдэх биш, хууль дүрмийг боловсронгуй болох хэрэгтэйг албаныхан хэлж байв. Энэ уулзалтаас гарсан үр дүнг нэгтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөмж гаргах юм байна.
Б.Анир