БНСУ-ын Допингийн хяналтын төв лабораториос ирсэн Монголын тамирчдын шинжилгээний хариу андуурагдсанаас Монголын Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухааны төв, Монголын хөнгөн атлетикийн холбооныхон марафоны тамирчин ОУХМ Л.Отгонбаярыг допинг хэрэглэсэн хэмээн буруутгасан билээ. Гэвч нэр бүхий сонины сурвалжлагч БНСУ-ын Допингийн хяналтын төв лабораторийн захиралтай ярьсанаар Л.Отгонбаяр нь, солонгосчуудын хариуцлагагүйгээс илүүтэйгээр Монголын спортын байгууллагуудын санаатай санаагүй үйлдлийн аль нэгнээс болж хилсээр буруутгагдсан гэдэг нь тодорхой болсон юм. Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Цогтсайханаас тодрууллаа. Түүний ярьсан нь:
- Л.Отгонбаяр наймдугаар сарын сүүлчээр БНСУ-ын Дэгү хотод зохиогдсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцохдоо допингийн шинжилгээ өгсөн юм билээ. Тэгэхдээ БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лаборатори бага зэргийн техникийн алдаа гаргаснаас болж өөр тамирчны шинжилгээг манайд ирүүлсэн. Шинжилгээний хариуг Монголын Үндэсний олимпийн хороогоор дамжуулаад Хөнгөн атлетикийн холбоонд мэдэгдэхийн зэрэгцээ Олон улсын хөнгөн атлетикийн холбоо болон Солонгос улсын лабораторид хүсэлт тавьж асуудлыг тодруулсан юм. Энэ ажлын хүрээнд шинжилгээ алдаатай гарсаныг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны эмнэлгийн комиссын даргын захидал, БНСУ-ын лабораториас ирүүлсэн хариугаар нотолсон. Шинжилгээний хариуг өөр улс руу явуулах ёстой байсан ч манай улсад ирүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Зохих байгууллагуудаас ирэх тайлбарыг хүлээж нэлээн хэд хоног өнгөрсөн учраас тухайн үед Монголын хөнгөн атлетикийн холбоо болон тамирчид маань тодорхой хэмжээний сэтгэл зүйн хямралд орсон байна лээ. Энэ бүхэнтэй холбогдуулан би өнөөдөр та бүхнээр дамжуулаад Хөнгөн атлетикийн холбоо болон Олимпийн эрхийг авсан шилдэг эмэгтэй марафонч Л.Отгонбаяраас албан ёсоор уучлалт гуйхыг хүсч байна. Энэ алдаа байсан учраас Л.Отгонбаярын Олимпийн эрхийг хасах буюу тэмцээнд орох эрхийг нь хасах шийдвэр гараагүй гэдгийг хэлмээр байна.
- Допинг илэрсэн гэх 13 бөхийн талаар ямар тайлбар хэлэх вэ?
- Бид наймдугаар сарын тавны өдөр албан ёсны “А” сорьц буюу шинжилгээний хариуг Солонгосын лабораториос хүлээж авсан. Энэ хариунд зааснаар албан ёсоор хоёр тамирчины шинжилгээнд допингийн төрлийн бодис илэрсэн. Түүнээс биш өнөөдрийн “Өдрийн сонин” дээр гарсан шиг 13 биш ээ. Олон улсын допингийн дүрэмд зааснаар тамирчид “А” сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтэй байдаг. Энэ хүсэлтийг хоёр тамирчин үндэсний бөхийн холбоогоор дамжуулаад мэдэгдсэн. Үүнийг нь Үндэсний олимпийн хороо Солонгосын лабораторид мэдэгдээд, лаборатори есдүгээр сарын 25-нд “В” сорьцыг хийхээр товлосон. Бид нар тамирчиддаа мэдэгдсэн ч харамсалтай нь энэ хоёр тамирчин товлосон хугацаандаа лабораторид очиж шинжилгээ өгч чадаагүй. Ингээд 14 хоног өнгөрсний дараа энэ сарын 18-ны өдөр танай тамирчид ирэхгүй бол олон улсын лабораторийн стандартын 5.2.4.3.2.6 заалтын дагуу арга хэмжээ авна гэсэн хариуг ирүүлсэн.
- Тэр заалтанд юу гэж бичсэн байдаг юм?
- Хэрэв тамирчин тогтоосон хугацаандаа “В” сорьцыг шинжлүүлэхгүй бол тухайн лабораторийн захирлын зөвшөөрлөөр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж “В” сорьцыг шинжилнэ гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу лаборатори бидэнд 24-ний өдөр ирүүлсэн хариундаа бид нар 25-нд шинжлэхээр шийдлээ гэсэн хариу ирсэн. Энэ долоо хоногт “В” сорьцын хариу ирнэ. Үүнийг бид албан ёсоор Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороонд уламжилснаар Үндэсний олимпийн хорооны ажил дуусгавар болох юм. Шинжилгээний хариу ирсэний дараагаар энэ мэдээллийг баяр наадмын зохион байгуулах хороо хүлээж аваад ямар хариуцлага тооцохыг хуулийн хүрээнд шийдэх байх.
- Хоёр бөхийн нэрийг хэлж болох уу? Тэр хоёр бөх Солонгост очсон мөртлөө шинжилгээгээ хийлгэхгүй байгаа нь ямар учиртай юм бол?
- Энэ талаар ярихад хуулийн заалт ярина. Баяр наадмын хуулинд “Баяр наадамд оролцогч бөх, харваачдын сэргээшийн шинжилгээг авах” тухай журам гэж байдаг. Журамд зааснаар хамгийн сүүлийн үйл явц дууснаас хойш баяр наадмын зохион байгуулах хороо албан ёсны мэдээлэл хийнэ. Энэ мэдээллийг хийхгүйгээр 14 хоног өнгөрвөл Монголын олимпийн хороо мэдээлэл хийнэ гэсэн хуулийн заалт байгаа. Энэ үйл явц дуусаагүй байгаа болохоор би энэ хүмүүсийн нэрийг болоод юу хийж явааг нь хэлэх боломжгүй. Долоо хоногийн дараа албан ёсны шийдвэр гарахаар та бүхэнд мэдээлэл хийх байх.
- БНСУ-ын төв лабораториос шинжилгээний хариуг андуурч явуулсанаасаа 30 минутын дараа тань руу алдаагаа залруулж уучлалт хүссэн мэйл явуулсан гэсэн? Та мэйлээ шалгаж үзээгүй юм уу?
- Мэйл явуулсан гэсэн. Надад тэр мэйл ирээгүй. Бодвол миний компьютерт системийн алдаа гарсан байх. Мэдээж тэр мэйлийг хүлээж авчихаад сенсааци дэгдээх утгагүй асуудал. Би хашдаг албан тушаалаа бодсон ч, Монголынхоо олон тамирчныг Лондоны Олимпод оролцоосой гэж хүсдэг хүнийхээ хувьд ч анх удаа эрх авсан тамирчныхаа сэтгэл зүйгээр тоглох сонирхол байхгүй. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цорын ганц эмэгтэй тамирчин оролцсон нь хүн бүхэнд тодорхой байсан учраас санаа зовох нь зүйн хэрэг.
- Солонгосын төв лабораторийн захирал Монголын 13 бөхөөс допинг илэрсэн гэжээ. Та болохоор яагаад хоёр бөх гэж мэдэгдээд байна вэ?
- Наймдугаар сарын тавны өдөр Солонгосын төв лабораториос ирсэн “А” сорьцын хариу энэ байна. /Хоёр хуудас цаас харуулав/. Үүн дээр 38 шинжилгээнээс 36 нь сөрөг, хоёр нь допинг хэрэглэсэн гэж гарсан байгаа. Албан ёсны оригинал хувийг та нарт үзүүлж байна.
- Та Монако улсын тамирчны нэртэй хариу ирсээр байтал Л.Отгонбаярыг гэж зарлан буруутгасан нь ойлгомжгүй байна?
- Тэр шинжилгээний хариун дээр эмэгтэй тамирчин гэж бичигдсэн байсан. Тэр тэмцээнд манай ганц эмэгтэй тамирчин л оролцсон учраас түүнийг гэж бодсон юм. Тэгээд сэтгэл зовсондоо Олимпийн хороо болон бусад байгууллагад мэдэгдсэн маань ийм юманд хүргэчихлээ.
Т.Хулан