Өнгөрсөн долоо хоногт зургаан бөх "River sounds" бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг шалтгаангүйгээр зодож танхайрсан талаар мэдээлсэн. Хохирогчид зодуулсаны улмаас толгой, нүүр, биедээ хүнд гэмтэл авч, зодуулсан хохирогчийн нэг нь БНСУ руу яаралтай эмчилгээ хийлгэхээр явж, нэг нь гэртээ эмчлүүлж байгаа юм. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тэдний нэрийг одоогоор нууцалж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяраас тодрууллаа.
-Бааранд зодоон хийсэн бөхчүүдийн талаар тодруулахгүй юу?
-Бөхчүүд зодоон хийсэн хэрэг гарсан. Гэхдээ “BRIX” бааранд биш. “River Sounds” гэх бааранд гарсан. Гэхдээ нэрийг нь нууцалж байгаа. Учир нь хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэн нь зодоонд оролцсон, оролцоогүй нь тодорхой болно.
-Аймгийн арслан цолтой бөх байгаа гэсэн?
-Улсын цолтой, аймгийн цолтой бөхчүүд байгаа.
-Зодоон юунаас болсон юм бол?
-“Hite” гэх компанийн захиралтай маргалдсаны улмаас зодоон хийсэн байгаа юм.
-Бөхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Тийм. Эрүүгийн хуулийн 181-т зааснаар танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Чимэг
























































Сэтгэгдэл (14)