Хайлтын системийн “Гүүгл” компанийн вэб санд дэлхий дахинд хамгийн их хайлт хийж, олны анхааралд өртсөн 50 эмэгтэйг тодруулахад долдугаар байрт дуучин Жастин Бэйбер оржээ. “COED” сэтгүүлээс гаргасан эмэгтэйчүүдийн жагсаалтад залуу дуучин Жастин яагаад орчихов? Энэ нь дуучин залууг үзэн ядагч маш олон байдагтай холбоотой гэнэ. Бэйберийг эсэргүүцэгчид хайлт хийхдээ “манин Жастин”, “эрхтэнгүй Бэйбер”, “эмэгтэй болгодог эм уудаг Жастин Бэйбер” гэх түлхүүр үгсийг маш их хэрэглэдэг байна. Ийм агуулгатай мэдээлэл, үр дүн дэлхий даяар 34 200 000 хувь тарчихсан байгаа аж. Энэ үзүүлэлтээр тэр эмэгтэйчүүдийн дунд орсон юм байна. Ердөө түүний нэрний араас “эмэгтэй” гэх агуулгатай үгсийг холбосон тоогоороо тэр энэ жагсаалтад дээгүүр багтжээ.
   Жагсаалтын нэгдүгээр байр, 15, 39 дүгээр байранд хэн орсныг нийтлээгүй байна. Үүнийг уншигчид таах ёстой ажээ. Хоёрдугаар байрнаас танилцуулвал дуучин Кейша 76 сая, Мадонна 61 сая, Бэйонси 55 сая, Рианна 53 сая, Бритни Спирс 46 сая мэдээллийн тоогоор тус тус байр эзэлжээ. Жастин Бэйберийн долдугаар байрны араас Парис Хилтон тэргүүтэй эмэгтэйчүүд орсон юм.