зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаадайн хүү Байдарын удирдсан цэрэг Польшийг бут ниргэсэн түүхэн өдөр

2025-2-13
0
ЖИРГЭХ

Чингис хааны ач, Цагаадайн хүү Байдарын удирдсан цэрэг 1241 оны хоёрдугаар сарын 13-ны энэ өдөр Турско-Вельке тосгоны ойролцоо Польшийн армийг бут ниргэж, Сандомир хотыг эзэлсэн билээ. 


Чингис хааныг "Ертөнцийг байлдан дагуулагч", "Ази, Европын өргөн уудам газар нутгийг байлдан нэгтгэсэн суут жанжин" хэмээн гадаад, дотоодын судлаачид үнэлсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ Чингис хааны хүрээгүй газарт түүний үр удам нь хүрч гайхамшигт аян дайныг эхлүүлсэн бөгөөд энэ бол Өгөдэй хааны үед Европт, тэр дундаа Польшид явуулсан их аян дайн юм. Чухамхүү Ази, Европыг нэгэн зэрэг хамарсан монгол цэргийн аугаа их байлдан дагуулалт Өгөдэй хааны үеэс л эхэлжээ.

Өгөдэй хаан 1235 онд нийслэл Хархорум хотноо Их хуралдайг хуралдуулж, баруун зүгт Батын удирдлагаар их цэрэг илгээх шийдвэр гаргаснаар монголын цэрэг Орост, улмаар Европт томоохон хэмжээний аян дайныг эхлүүлсэн юм. Европт байлдсан монгол цэргийг Бат захирч, зөвлөхөөр нь алдарт жанжин Сүбээдэй томилогджээ. Тэд их цэргээ 3 чиглэлээр давшуулахаар шийдвэрлэжээ.

Үүнд, умард ангийг хан хөвгүүн Хайду толгойлж Польш, Силезийн цэргийг тогтоон барих учиртай байв. Өмнөд ангийг Хадаан удирдан Унгарыг өмнөөс нь дайран орох, гол хүчийг Сүбээдэй, Бат нар удирдан Унгарын нийслэл Пешт, мөн Гран хотыг дайлахаар шийджээ. Европт цөмрөн орсон монгол цэргийн тоо 150000-д хүрч байв.

Монгол цэрэг 1240 оны сүүлчээр өнөөгийн Украйны нутгаас Попьшид довтлон оржээ. Польшийн ван III Болеслав нас барахдаа улс орноо 4 хан хөвгүүндээ хуваан өгсний улмаас энэ үед Польш орон үндсэндээ 4 вант улсаас бүрдэж байв. Үүнд:

1. Их Польшийг II Болеславын хойч үе II Генрих захирч байв. Түүний захирсан нутаг нь Гош, Познань, Калиш орчим буюу Вроцлав төвтэй Дээд Силезийг хамарна.

2. Бага Польшийг IV Болеслав захирч байсан бөгөөд түүний мэдэлд Краков, Сандомирын хот улс багтаж байв. Төв нь Краков.

3. И Генрихын ач Мичислав Доод Силез буюу Ополе, Ратибор хот улсыг захирч байв.

4. IV Болеславын авга ах нь өнөөгийн Варшав хот орчмыг тус тус захирч байжээ.

Монгол цэргийн жанжин Байдарын удирдсан цэрэг эхлээд Польшийн нутагт алгинчлах байлдаан явуулав. Тэрбээр 1240 оны сүүлчээр Галичас цэргээ хөдөлгөж, Люблин хотыг эзлээд буцжээ. Улмаар өвөл болж голын ус хөлдмөгц дахин их цэргээ хөдөлгөж Висла мөрнийг гаталж, Сандомир хотыг эзэлсэн байна. Судлаачдын бичсэнээр түүний удирдсан цэрэг 2 дугаар сард Польшийн нутагт цемрөн орж, Сандомир хотыг эзлэн авчээ.

Монгол цэргүүд 1941 оны 3 дугаар сард Европт 3 чиглэлээр зэрэг довтлон ороход Хайдугийн удирдсан цэрэг Польшид цөмрөн орсон бөгөөд түүний өөдөөс сөрөн байлдсан 3 арми бүгд ялагдал хүлээн ухарчээ.

 

1241 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Байдар жанжин баруун гарын 8-9 мянган цэргийн хүчээр Сандомир орчмоор Вислаг гатлаад Хайдугийн захирсан манлай цэргийг Караковын чиглэлд хөдөлгөв. Монгол цэргүүд Висла мөрнийг гаталсан сургаар IV Болеслав ван -Краков, Сандомир мужийн цэргийг дайчлан өмнөөс нь хөдөлжээ. Түүнийг Хайдугийн цэрэг Хмельник орчимд тосож байлдаад 1241 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бут цохив. Ялагдал хүлээсэн ван Болеслав Мажарт зугатан гарсан байна.

      Монголчууд 1241 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Польшийн эртний алдарт Краков хотыг эзэлсэн юм. Польшуудын яриагаар бол, 1241 оны 3 дугаар сарын 24-ний өдөр монголчууд Краков хотын зүг довтлон ирэхэд харуулын цэрэг нь хотынхондоо мэдээ өгөхөөр бэхлэлтийн цамхаг дээр гарч бүрээ үлээжээ. Гэтэл түүнийг монгол цэргүүд харван хөнөөж бүрээн дуу гэнэт зогссон аж. Краков хотынхон өнөөг хүртэл энэ үйл явдлыг дурсан санаж дараах байдлаар тэмдэглэдэг байна. Үүнд, цаг тутам Краков хотын гэгээн Мариягийн сүмийн хонхон дээр бүрээч гарч ирэн тэртээ дундад зууны түгшүүрийн дохио болж байсан аялгууг эгшиглүүлдэг аж. Тэрбээр ертөнцийн 4 зүгт хандан 4 удаа бүрээгээ үлээхдээ бүрээн дуугаа гэнэт зогсоодог заншилтай. Харин 1927 оноос бүрээн дууг өдөр болгон жин үдээр Польшийн радиогоор дамжуулдаг болсон.

       Монгол цэргүүд Польшийн нутгийн гүнд цөмрөн орж, цааш давшсаар Ополег дайрч Одер мөрнийг гаталж, 4 дүгээр сарын эхээр Вроцлав хотод тулж очжээ. Энэ үед Мичислав вангийн цэрэг ухарсаар Легницийн орчимд II Генрихийн удирдсан цэрэгтэй нийлсэн байна. Генрих ван нийт 30000 цэрэг дайчлан 5 зам болгон хувааж, мөн Чехээс тусламж гуйсан байна. Генрихийн удирдсан 1 дүгээр замын цэрэг 1241 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Легницийн ойролцоох тал нутагт монгол цэрэгтэй тулгаран байлдав. Монголын манлай цэрэг дайсантай тулгарч байлдахдаа ялагдсан дүр үзүүлэн  зугтжээ. Польшийн цэрэг монгол цэргүүдийг Нейс гол хүртэл нэхэн хөөсөн боловч монгол цэргүүд гэнэт эргэн дайрч бут цохисон байна. Польшийн 2 ба 3 дугаар замын цэрэг араас нь очиж хүч нэмэгдүүлэн байлдсан ч мөн л ялагдал хүлээв. Дараа нь 4, 5 дугаар замын цэргүүд дайсныг мөрдөн хөөж байгаа монгол цэргийг упган байлдсан боловч мөн адил ялагдал хүлээсэн юм. Ийнхүү Польшийн арми монгол цэрэгт хиар цохиулж, Генрих цөөн тооны цэрэгтэйгээ тулалдааны талбараас зугтан гарсан хэдий ч монголчууд түүнийг араас нь нэхэн хөөж устгасан байдаг.

Легницийн талд 2 талаас олон мянган хүн оролцсон маш том тулалдаан болсон юм. Ийм ч учраас Легницийн тулалдаан монгол цэргийн төдийгүй дэлхийн цэргийн урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Монголчууд Легницийн талд байлдаанд орохдоо юуны түрүүнд Польшийн армийн байлдааны байрлалын эхний 4 эгнээнд мөндөр мэт сум буулгав. Гэнэтийн суман мөндөрт цохиулсан дайсны арми сандралд орж зугтсан байна. Польшийн армийн удирдлага хүчээ нэмж хүнд зэвсэг, төмөр хөө хуяг бүхий рыцаруудыг байлдаанд оруулав. Монголчууд тэднийг хэсэг хугацаанд эсэргүүцэн байлдсаны дараа гэнэт эргэн зугтаажээ. Гэвч энэ бол ялагдал хүлээн зугтсан хэрэг биш, харин дайснаа хууран мэхлэх арга байв. Рыцарууд монгол цэргийн хойноос ялалтын уухай цууриатуулан нэхэн хөөсөн боловч удалгүй монгол цэргийн отоонд орох нь тэр. Монголын морьт цэрэг догшин хуй салхи мэт дайран довтолж, тэднийг тал талаас нь бүчиж аваад улмаар хэд хэдэн хэсэг болгон тасалж бут цохисон байна. Хүнд хуяг бамбайтай рыцарууд Монголын хуй салхи мэт хурдтай морьт цэргийн өөдөөс олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй байв. Европын он дарааллын бичигт тэмдэглэснээр энэ байлдаанд Польшийн тал 30000-40000 хүнээ алдсан байна.

       Хээр талын байлдаанд ялалМонгол цэргүүд Польшийн нутагт богино хугацаанд аялан байлдахдаа гайхамшигт ялалт байгуулсаар байв. Ялангуяа, Легницийн талд болсон байлдаан нь 2 талаас оролцсон хүн хүч, цар хүрээ, цэргийн урлагийн хувьд монгол цэргийн Европт хийсэн хамгийн том байлдааны нэгэнд зүй. ёсоор тооцогддог. Өнөөгөөс бараг 800-аад жилийн өмнө болсон энэ түүхэн үйл явдал өнөөдөр ч дэлхий дахины түүхч, судлаачдын анхаарлыг татсаар байна.т байгуулсан монголчууд Легницийн цайзад очоод Генрихийн толгойг жадны үзүүрт өлгөн сүр үзүүлж, бууж өгөхийг шаардав. Монгол цэргүүд цайзад хоргодсон дайсан бууж өгөхгүйг мэдээд ойр орчмынх нь газруудыг байлдан түйвээж, Нейс гол дахь Одмуховд очиж ,15 хоног цэргээ амраав. Дараа нь Ратибар гүнгийн улсыг байлдан цохиж, Болесисикод хүрч 8 хоног цэргээ амраажээ. Энэ үед Бат хаан Дунай мөрнөөс хойш байрласан Чехийн цэргүүдийн замыг хааж таслахыг тушаасны дагуу Байдар жанжны удирдсан монгол цэрэг 4 дүгээр сарын 16-ны өдөр Польшоос хөдөлж, Морави (Дорнод Чех)-ийн нутагт цөмрөн орсноор Польшид явуулсан монгол цэргийн байлдаан төгсгөл болжээ.

Доктор (Ph,D), профессор, бэлтгэл хурандаа Г.МЯГМАРСАМБУУ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
Цастай өдөр сонсох "плейлист"
Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
“Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2011-2025 онд гадаадад эмчлүүлсэн иргэд 9.6 тэрбумын буцаан олголт авчээ
    1 мин
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    8 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    11 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    47 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    50 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    1 цаг 30 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    1 цаг 46 мин
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    2 цаг 4 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    2 цаг 24 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагийг шалгая гэснээрээ шалга
    2 цаг 32 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    2 цаг 43 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    2 цаг 50 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    2 цаг 50 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    2 цаг 52 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    3 цаг 1 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    3 цаг 30 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    3 цаг 32 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    3 цаг 45 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    4 цаг 6 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    4 цаг 7 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК