
Зайлшгүй шаардлагаар гадаад руу эмчилгээнд явж ирсэн иргэд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр 9.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна. Үүнээс 2024-2025 онд 2.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан ба энэ тоо өмнөх онуудыхаас өссөн үзүүлэлттэй байгаа нь 2024 оноос буцаан олгох хувь хэмжээ 20, 50 болж өссөнтэй холбоотой.
Сүүлийн гурван жилийн дүнг харуулбал:
- 2023 онд- 117 иргэн
- 2024 онд- 79 иргэн
- 2025 оны эхний 8 сарын байдлаар -36 иргэнд зайлшгүй өвчний жагсаалтаар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Иргэдэд буцаан олгож буй төсөв нь Эрүүл мэндийн сайдын багц буюу Дэмжих сангаас гардаг. Дэмжих санг архи, тамхины онцгой албан татварыг нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах хуулийн зохицуулалтын дагуу бүрдүүлдэг байна.




















































