Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно

2025-11-07
0
ЖИРГЭХ

ЭМЯ-ны харьяаны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас гадаад улсад эмчлэгдэх эмчилгээг зохицуулах албыг байгуулжээ. Байгуулагдаад долоон сар болж буй тус алба нь Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж буй иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах, гадаад эмчилгээний талаар иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан гадны эмнэлгүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр чанартай тусламж үйлчилгээ авах иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах юм байна.

Монголд эмчлэх боломжгүй найман мэргэжлийн чиглэлийн /зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, уушги судлал, эх барих эмэгтэйчүүд, үргүйдэл гэх мэт/ 25 өвчний жагсаалтыг хамгийн сүүлд 2024 оны 6-р сарын 7-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан нь өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр байна.

Зайлшгүй шаардлагаар эмчилгээнд явах иргэд заавал " Монголд эмчлэх боломжгүй" гэх дүгнэлт авах ёстой. 

Монголд эмчлэх боломжгүй буюу зайлшгүй шаардлагаар гадаад руу эмчилгээнд явах иргэд Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвд /ЭМХТ/ хүсэлт гаргана. 

Хүсэлт гаргахын өмнө “Монголд эмчлэх боломжгүй” гэдгийг нотолсон дүгнэлтийг эрх бүхий эмнэлгээс авах шаардлагатай. Уг дүгнэлтийг УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ дэх тухайн эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн комисс ажиллаж, холбогдох нарийн мэргэжлийн шинжилгээнд үндэслэн гаргах юм.

Ийм дүгнэлтийг авсан иргэний хүсэлтийн дагуу ЭМХТ-ийн дэргэдэх Гадаад эмчилгээг зохицуулах алба явахыг хүсэж буй улс болон сонгосон эмнэлгийнх нь тусламж үйлчилгээний чиглэлээр бодитой мэдээлэл өгч, нэгдсэн зохион байгуулалтаар хангахын дээр эргээд үр дүнг тайлагнах үүрэг хүлээн ажиллах аж.

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэд ирсний дараа төлбөрийн тодорхой хувийг буцаан авна
Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэд сүүлийн эмчилгээгээ хийлгэснээс хойш гурван сарын дотор материалаа бүрдүүлэн ЭМЯ-д хандаж, зарцуулсан нийт төлбөрийнхөө тодорхой хувийг буцаан авна. Засгийн газрын 2024 оны 78-р тогтоолоор шинэчлэн баталж: 

- 18-аас дээш насны буюу насанд хүрэгчид нийт зардлын 20 хувь

- Хүүхдэд нийт зардлын 50 хувийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Харин иргэдийн тодорхой хувь нь Монголд эмчилж буй өвчний оношоор өөрөө сонголтоо хийж гадаад руу эмчилгээнд явдаг. Энэ тохиолдолд буцаан олголт авахгүй. Зөвхөн “Монголд эмчлэх боломжгүй” гэсэн дүгнэлт авсан иргэн, хүүхдэд энэ зохицуулалт үйлчилнэ.
 

Буцаан олголт авахын тулд бүрдүүлэх материал:

Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчилгээнд яваад ирсэн иргэний хүсэлтэд үндэслэн ЭМЯ дахь Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах орон тооны бус зөвлөл материалыг хянаж үзээд, буцаан олголтыг шийдвэрлэнэ. Энэ зөвлөлийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүнд нь дээр дурдсан эрх бүхий зургаан эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлууд багтдаг.

Иргэд:

Сүүлийн эмчилгээ авснаас хойш гурван сарын дотор материалаа бүрдүүлэн албан ёсоор хандана. Үүнд:

- Иргэний өөрийн болон асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл

- Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар

- Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон комиссын дүгнэлт эх хувиар

- Гадаадад эмчилгээнд хамрагдсан эмнэлгийн дүгнэлт, төлбөр төлсөн баримт нь эх хувиар /Англиас бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар монгол хэлнээ хөрвүүлэх/

- Насанд хүрэгч нь сүүлийн 5-аас доошгүй жил ЭМД-аа тасралтгүй төлснийг нотлох баримт

- Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж буй иргэд ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах, үйл ажиллагааг зохицуулах албанаас авсан тодорхойлолт авна.

“Монголд эмчлэх боломжгүй” гэсэн эрх бүхий эмнэлгийн дүгнэлт авах хүртлээ тухайн иргэн багагүй хугацаанд дотоодын эмнэлгүүдээр явсан байж таарна. Тиймээс тус албаныхан ийм дүгнэлттэй иргэний материалыг хүлээн авсан даруйд түргэн шуурхай ажиллаж, гадаадын боломжит эмнэлэгтэй холбох зохицуулалтыг хийдэг байна. Иргэний материалыг гадаадын эмнэлэг рүү илгээж, цаанаас нэмэлт материал шаардвал бүрдлийг хангахад дэмжлэг үзүүлж, чиглүүлж өгнө.

“Монголд эмчлүүлэх боломжгүй” гэсэн эрх бүхий эмнэлгийн дүгнэлтийг тухайн иргэн гадаад руу эмчилгээнд явахын өмнө авсан байх шаардлагатай. 


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    9 цаг 25 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    9 цаг 34 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    9 цаг 44 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    10 цаг 2 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    11 цаг 13 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 54 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    12 цаг 25 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    12 цаг 43 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    12 цаг 46 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    13 цаг 54 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    13 цаг 54 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    14 цаг 33 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    14 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    15 цаг 23 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    15 цаг 47 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    15 цаг 53 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 4 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    16 цаг 5 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    16 цаг 22 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    16 цаг 29 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК