
ОХУ-ын мэргэжлийн бөхийн “PWL 10” тэмцээн энэ сарын сарын 8-нд Москва хотын “Динамо” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тэмцээнд Оросын шилдэг бөхчүүд болон, олимп болон дэлхийн аваргууд чуулдаг. Манай улсаас эрэгтэйчүүдийн 70 кгд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “”Загреб-2025” ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга өрсөлдөхөөр болжээ.
Түүний өрсөлдөгчөөр Тахтийн цомын аварга, ОХУ-ын тамирчин Далгат Абдулкадыров сонгогджээ.
Харин 79 кгд шар тивийн хошой хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өрсөлдөнө. Түүний эсрэг “Белград-2023” ДАШТ-ий алт, Европын хошой аварга Ахмед Усмановтай тулалдахаар болжээ.
Баг тамирчдыг дасгалжуулагч Б.Батзориг, Ё.Батдархан нар удирдан оролцох ба өчигдөр ОХУ-ыг зорисон.




















































