Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаг дарга нарын хэн нь хэн бэ? – 2

2012-12-04
0
ЖИРГЭХ
    Орон нутгийн сонгууль дуусч, аймгуудын Засаг дарга нарын томилгооны цуваа үргэлжилж байна. Ерөнхий сайд өвөлжилт хүндэрч байгаа тул энэ сарын 9-ний дотор багтаан томилгоо хийхийг үүрэгдсэн. Үүний ч дагуу зарим аймгуудын Засаг дарга нар тодорч, ажлаа эхэлжээ. “Миний ажлын анхны шийдвэр” хэмээн зарлаж байгаа нэгэн байхад иргэдтэйгээ уулзаж байгаа Засаг ноён ч байна.
    Өнгөрсөн дөрвөн жил аймгуудын Засаг ноёдод халтай байсан. Учир нь ээлж дараалан АТГ-т шалгагдаж, зарим нэгэн ял сонсож, шүүхийн хаалга татсан. Тэд ихэвчлэн тендерийн мөнгөнөөс завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдаад байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэрэг нь хэрэгсэхгүй болсон, нэмэлт мөрдөн байцаалтад буцсан ч сураг тасарсан хэргийн эзэд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Засаг ноёдынхоо зөөлөн сэнтийд улиран заларсан юм.
Ингээд бид та бүхэндээ Засаг ноёдын хэн нь хэн бэ? гэдгийг үргэлжлүүлэн хүргэж байна.

f089f6e62181ee6ebigАТГ-ын үүдийг сахиж байсан Ж.Батсуурийг улиран сонгогдлоо
Дахин “виз”-ээ авсан эрхмүүдийн цувааг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ж.Батсуурь үргэлжлүүлж байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд мөн л АТГ-ын үүдийг хэсэгтээ сахисан. Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар худал мэдүүлсэн гэх үндэслэлээр шалгагдсан юм. Учир нь Засаг дарга Ж.Батсуурь Баруун-Урт сумын барилгын материалын модон хийцийн үйлдвэрийн барилга болон “Датуком” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэгээ нуусан байсан. Түүний талаарх сөрөг мэдээллүүд нэг хэсэгтээ хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан бөгөөд тэрбээр тухай бүрт нь няцаалт өгч байсан. Тэрбээр Мөнххаан сумын нутагт орших Гөлтгөний ордыг хятадуудад өгөхөөр тохиролцон 710 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл болон уг ордын 50 хувийг өөрт шилжүүлэх хууль бус саналыг эзэмшигч компанид тавьж байсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан. Мөн тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Асган толгой хэмээх газарт Хятадын компанид их хэмжээний газар түрээсээр өгсөн үйлдэл нь хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс гадна Баруун-Урт сумын иргэн Н.Батболдын хууль ёсны лицензтэй газрыг булаан авч, “Жавхлант” компанид өгч шан харамж авсан гэх мэдээлэл ч бас цацагдсан.

Ховд аймгийн Засаг даргаар Д.Цэвээнравданг сонгов
Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар АН-аас нэр дэвшсэн Д.Цэвээнравданг аймгийн Засаг даргаар томилохоор Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барилаа. Өнгөрсөн жилүүдэд улаан байж чадсан Ховд аймгийн хувьд ийнхүү цэнхэртэж, өнгөө хувиргаж, шинэ Засаг ноён баруун бүсийн тулгуур төвийг дараагийн дөрвөн жилд удирдахаар болсон юм. Түүний хувьд 1990 оны Цагаан морин жилийн Ардчиллын хөдөлгөөнд анхдагч болон оролцож байсан бөгөөд 22 жил тасралтгүй сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч,тэргүүлэгчээр ажиллаж ирсэн юм байна.
Модны хулгайд сэрдэгдэж байсан С.Бүрэнбат Засаг даргаар томилогдлоо  f089f6e62181ee6ebig
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар С.Бүрэнбат сонгогджээ. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засаг даргын орлогч даргаар ажиллаж байсан. Тэрбээр А-340 тоот захирамжаар ойд явуулах үйл ажиллагааг  түр  хугацаагаар зогсоосон байхад хууль бусаар ойг нээж Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Түшиг сумдад  өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдрөөс мод бэлтгэх үйл ажиллагааг явуулсан гэх үндэслэлээр буруутгагдаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.
f089f6e62181ee6ebigОлон хүнийг шүүхийн хаалга татуулсан Д.Цэндсүрэн Увсыг даргална
Увс аймгийн Засаг даргаар АН-ын дарга Д.Цэндсүрэн томилогджээ. Улаанаараа алдартай Увсчуудын сонголт цэнхэртсэн нь хүн бүхнийг цочирдуулсан. Өнгөрсөн жилүүдийн тухайд улаанууд засгийн эрхийг барьж байсан бол энэ удаад цэнхэрүүд удирдаж, Увсыг хөгжлийг тодорхойлох юм байна. Засаг даргаар томилогоод буй Д.Цэндсүрэнгийн хувьд тус аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг шүүхийн хаалга татахад чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Учир нь түүний гомдлын дагуу АТГ шалгаж, тэдэнд ял оноосон. Түүний энэ үйлдэл тасраагүй бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуульд тус тойрогт МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хууль зөрчсөн гэж гомдол гаргасан. Тэрбээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын нэрийг нэрийн жагсаалтаас хасуулах гомдлыг ч удаа дараа гаргасан байна. Гэсэн хэдий ч тэд гишүүний тангарагаа өргөсөн. Харин Засаг дарга Д.Цэндсүрэнгийн хувьд тойргийн хорооны шийдвэрээр гишүүний үнэмлэхээ авсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр баталсан тойргийн хорооны тогтоолыг хууль бус гэж үзэж аймгийн шүүхэд таван шаарддага бүхий нэхэмжлэл гаргасан нэгэн.
Б.Даваа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.11.202)
    Хуцваа. Юу ч ойлгохгүй бөх Сумьяабазар УИХ-ын гишүүн болж байгаа юм чинь Дашийн Халзаа яагаад Увсын Засаг дарга болж болохгүй гэж. Юун авгайгаа машинаар хөөх солиотой юм ярих юм.
    2013 оны 08 сарын 25 | Хариулах
  • (182.160.46.51)
    Сүхбаатарын засаг дарга жангаа идээрэй...
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • deer sanaluud uhej dald or (27.123.214.109)
    ***** ataarh darga bol darga. huuchin darga nar ni gej abilga heel hahuuliin uur uurhai. tsendsuren darga chadnaa. yluulj chadsan yum chin chadaj l taaraa.
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • ***** (124.158.64.127)
    teneg nertei ***** min chinii meddeg yu bayad gelee genee muu halh durvudiin shees min aluulav
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • nutgiin huu (211.228.34.10)
    ***** gej hutagtaa ochilgui 3 jiliin nuur uzlee ene zun nutagtaa saihan amray gej baisan talaar bolloo nutgiin zon olon maani ymar songolt hiitsiim dee ochij ochij hov zuudug tulga toirson yriatai heruuliin tulam huuhen shig zantai huneer zasag dargaa tavih gej 4 jiliin daraa heruuliin buzar shingesen aimag bolj huvirah vii gej mash ih aij bn nutagtaa ochihoo hoishluulhaas ***** gej buten 2 jil heruul hiij aimgiinhaa hugjluus hoish tatsan huuhen
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • тэнэг (202.179.7.6)
    Наад Цэндсүрэн чинь баядын улаан хонийг Алтанхуяг сайдтай хамтарч идээд хоёулаа хөлжиж аваад нутгаасаа гарсан хоёр. Увс аймгийн Малчин сумын засаг дарга байхдаа Эхнэр нь цэцэрлэгийн эрхлэгч хийж байгаад нэг дор сумын ой, цэцэрлэгийн ойг хамтад нь хийгээд баахан мөнгө хөрөнгө завшчаад хоёулаа ой хийснийхээ дараа ажлаа өгсөн. миний нутагийн дампуурал зарлах цаг нь иржээ. Дашийн Цэндсүрэн бол архичин авгайгаа дандаа машинаараа хөөж зоддог сумын засаг байж захиргааны үүдэн дээр залуучуудтай цусаа гартал зодолдож байдаг нэг архичин ш дээ тийм хүнээр засагаа хийж байгаа миний нутгийн ард түмэн ямар сонголт хийснээ удахгү ХАРАХ БИЗ. наад тэнэг чинь удахгүй Цэдэнбалын хөшөөг чинь буулгаж машинаараа дайрч хаях л хүн шүү
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • bagii (202.70.45.11)
    shuud.mn huulbarlaad baih um daa deer shuud.mn orson medee baih chini
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    5 цаг 18 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 3 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    6 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 49 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    10 цаг 16 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    10 цаг 20 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    10 цаг 24 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    11 цаг 6 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    11 цаг 47 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    12 цаг 19 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    12 цаг 57 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    13 цаг 1 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    13 цаг 3 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    13 цаг 9 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    13 цаг 11 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    13 цаг 12 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    13 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК