Реппер Gee шивээсийг ихэд таашаадаг нэгэн юм шиг ээ.
Реппер Gee шивээсийг ихэд таашаадаг нэгэн юм шиг ээ. Түүний хоёр мөр, шуу, гар, цээж, нуруу, хүзүүний ар, дагз гээд шивээсгүй газар ховор аж. Харин энэхүү шивээснүүд ямар учиртай, юуг дүрсэлсэн байдаг гэхээр нуруун дээрх шивээс нь түүний дууны дахилт шүлэг байдаг гэнэ. Баруун гарын шуун дээрээ мөнгөнөөс хараат бус байна гэдэг агуулгатай шивээс хийлгэсэн аж. Өөрөөр хэлбэл оюун санааныхаа эрх чөлөөг мөнгөнөөс хамгаална гэсэн билэгдэлтэй гэнэ.
Харин гаран дээрхи шивээс нь "Айвал бүү хий, Хийвэл бүү ай" гэсэн зүйр үг. Тэрбээр зарим нэг зүйл дээр энэ шивээсээ харж зоригждог байна.
Зүүн гарын шуунд "Вуутанг" гээд сонсдог хамтлагийнх нь лого байдаг. Баруун гарын мөрөн дээр “2рас"-ийн шивээс, нөгөө талд нь түүний бүлгийн лого, нэртэйгээ байдаг юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
























































Сэтгэгдэл (1)