Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, троллейбус нэмж үйлдвэрлэхээр боллоо. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж удирдлагууд үзжээ. Улаанбаатар хотын утаат бохирдлын 20 орчим хувийг тээврийн хэрэгслүүд ялгаруулдаг бөгөөд том оврын автобуснууд тэдний цөөнгүй хувийг эзэлдэг аж. Одоо манай хотод 1000 гаруй том автобус байна.
Дээрх хөрөнгө оруулалтаар 30 монбус, дуобус, троллейбус угсрахаар ЗТБХБЯ, БОАЖЯ-наас төлөвлөжээ. Дээрх цахилгаан тээврийн хэрэгслүүд нь нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг болохоос гадна 50 орчим монгол инженерийг шинэ ажлын байртай болгож байгаа юм.
Б.Болд