Монгол улс, ОХУ-ын засгийн газар хоорондын хилийн усыг хамгаалах ашиглах тухай 10-р зөвлөлгөөн өнөөдөр болов. Зөвлөлгөөнөөр хоёр орны хилээр дамжин өнгөрдөг усны цэвэр байдал, эрүүл ахуйн асуудлаар хэлэлцээр хийсэн юм. Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь 2 ба түүнээс дээш орны нутаг дэвсгэрийг хамран орших гол мөрөн, нуурын сав газарт амьдардаг байна. Үйлдвэрийн хог хаягдлаас болж цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ үед хилээр дамжин өнгөрөх усаа хамгаалахын тулд хоёр орон хамтарч, усаа хамгаалах нь чухал. Тиймээс усыг ихээр бохирдуулж байгаа хүчин зүйлүүдийн талаар харилцан саналаа солилцох нь энэ удаагийн хэлэлцээрийн зорилго юм байна. Мөн манай улс усны хэрэглээгээ хэрхэн зохицуулж, ашиглах тухай бодлого шийдвэрийг энэ удаагийн хэлэлцээрийг үндэслэн тогтоох аж.
Б.Анир