Манай улс НҮБ-д гишүүнээр элссэний хагас зуун жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. 1961 оны аравдугаар сарын 27-нд тусгаар тогтносон Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж байжээ. Ойн баярын хүрээнд ГХЯ-нд “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Эдгээр арга хэмжээнд Монгол, НҮБ-ын харилцааг хөгжүүлэх үйлсэд оролцож ирсэн үе үеийн дипломат ажилтнууд, тэдний төлөөлөл, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр маркийн үзэсгэлэнгийн нээлт, “Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа” фото зургийн үзэсгэлэн, “Монгол улсын гадаад бодлого ба НҮБ” 100 асуулт хариултын уралдаан болох аж. Мөн “НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол улс” зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг гардуулах болжээ.
   50 жилийн өмнө Монгол улс бүрэн эрхт гишүүнээр элсэх санал оруулахад тухайн үеийн зөвлөлд багтаж байсан орнуудаас Америк, Англи, Нидерланд эсэргүүцсэн байна. Харин Австрали, Египет хоёр орон санал өгөөгүй бол Хятадын төлөөлөл хурлыг хаяж гарч байсан гэдэг.