Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар долларын бонд гаргах байснаа хойшлуулжээ

2011-10-27
0
ЖИРГЭХ

“Монголын Засгийн газар түүхэндээ анх удаа долларын бонд гаргахаар төлөвлөж байснаа, эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрэх төлөвтэй болсон учраас 2012 он болтол хойшлууллаа” гэж “Bloomberg” өнөөдөр мэдээлэв. УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Ойролцоогоор хоёр тэрбум долларын бонд гаргахад зөвлөхөөр ажиллахаар олон улсын нэр хүндтэй банкууд саналаа ирүүлсэн” гэж хэлсэнийг “Bloomberg” эш татжээ.

“Bloomberg”-ийн мэдээлсэнийг цааш нь сийрүүлбэл “Монгол улс олон улсын зах зээлд бонд гаргах нь цаг хугацааны л асуудал болоод байна. Ирэх жил бараг гаргачих болов уу. Доллар, юанийн алинаар ч гаргасан, менежментийг нь хариуцахаар дэлхийд нэр хүндтэй гэсэн бараг бүх банк Засгийн газарт хандаад байгаа” гэж О.Чулуунбат хэллээ. Азидаа ашигт малтмалын түүхий эдийн хамгийн том нийлүүлэгч болохоор зорьж буй цөөн хүн амтай энэ орон аж үйлдвэрлэл нь үсрэнгүй хөгжиж буй Хятад болон Япон, Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдэд нүүрс, зэс, төмрийн хүдэр, уранаа санал болгож байна. “Нүүрс болон бусад ашигт малтмалын экспорт нь манай эдийн засгийн өсөлтийг энэ жил гэхэд л 20 хувьд хүргэнэ” ЭХЭБЯ-ны сайдын зөвлөх С.Отгонбат хэлж байна.

“Bloomberg”-ийн олж авсан мэдээгээр бол Монгол улсын Засгийн газар 2016 оны эцэс гэхэд 172 сая доллартой тэнцэх бондыг эргүүлэн төлөх ёстой юм. Өнгөрсөн зургадугаар сард тэд долларын бонд гаргах талаараа болон төмөр зам, засмал зам, эрчим хүчний дэд бүтцийг санхүүжүүлэхэд зориулан 700 сая доллартой тэнцэх төгрөгийн нэмэлт бонд гаргах талаараа хөрөнгө оруулалтын банкуудтай зөвлөлдсөн юм.

“Монголд өнөө жил гэхэд л 19 шинэ уурхайд бүтээн байгуулалт шинээр эхэлсэн бөгөөд ирэх гурван жилийн дотор тэдгээрийн дийлэнх нь бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг болно” гэж С.Отгонбат хэллээ.

“Монгол улс энэ оны нэгдүгээр хагаст, Хятадад экспортолдог нүүрснийхээ хэмжээгээр Австралийг гүйцэж түрүүлж, нийт эдийн засагт нүүрсний экспортын эзлэх хэмжээ нь 65 хувь болсон” гэж ХХБ-ны захирал Рэндольф Коппа өнөөдөр Хонконгод болсон Монголд хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр бидэнд хэлсэн юм. Мөн түүний хэлсэнээр, Сангийн яам нь сүүлийн гурван сард 150 сая доллартой тэнцэх төгрөгийн бонд борлуулсан байна. Тус улсын гадаад өрийн хэмжээ ҮНБ-ийх нь 50 хувьд хүрээд байгаа аж. Ашигт малтмалын орлого эрс нэмэгдсэн нь сүүлийн таван жилд Монголын Хөрөнгийн биржийн индексийг мөн үсрэнгүй өсөхөд хүргэжээ. Харин үүний хажуугаар ноолуур (Монгол нь дэлхийн ноолуурын зах зээлийн дөрвөний нэгийг хангадаг) гэх мэт уламжлалт салбарыг хөлдөө чирсэнийг дурдууштай. Хонконгод суугаа Монголын консул А.Ядмаа уулзалт дээр хэлсэнийг үзвэл, Монголын нэг хүнд ногдох орлого ирэх жил гэхэд одоо байгаа 3000 доллароосоо 5000 хүрч нэмэгдэнэ гэнэ. Ажилгүйдэл 8.7 хувь хүрч буурсан хэмээн тэрбээр ярихдаа харьцуулсан ямар нэг тоо хэлсэнгүй.

“Гадаадад IPO хийсэн Монголын компаниуд дотоодын биржэд хувьцаагаа гаргах шинэ хууль батлагдсан, төр нь өөрийн мэдлийн өмчийг нэмж хувьчлах төлөвлөгөөтэй байгаа тул тус улсын хөрөнгийн зах зээлийн багтаамж ойрын таван жилд хоёр тэрбумаас 45 тэрбум болж өснө” гэж Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд хэлэв. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч С.Барнэттийн үзэж байгаагаар бол эдийн засгийн өсөлт өндөр хурдтай байгаа боловч инфляц энэ жил 15 хувьд хүрчээ. “Монголын засгийн газар дэндүү үрэлгэн байна. Эдийн засаг өсч байгаа мөртлөө инфляц ийм өндөр хувьтай байгаа нь осолтой” гэж тэрбээр хэлсэн юм” гэжээ.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    13 цаг 58 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    16 цаг 42 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    17 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    17 цаг 16 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    17 цаг 30 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    17 цаг 39 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    17 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 0 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК