“Монголын цахилгаан холбоо” ХК Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Өрх бүрт интернэт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд нийт 13 сумыг интернэтжүүлсэн бол энэ онд таван аймгийн есөн суманд интернэтийн үйлчилгээ хүргээд байна. Энэ жил Төв, Булган, Баянхонгор, Ховд, Увс аймгийн есөн суманд интернэтийн үйлчилгээ хүргэх төслийг хэрэгжүүлж, сумдын ерөнхий боловсролын дунд сургууль, эмнэлэг, Засаг даргын Тамгын газарт үнэ төлбөргүй суурин интернэтийн үйлчилгээ оруулж, сумын төвийн иргэдэд зориулан интернэтийн сургалтыг зохион байгуулсан байна.
Т.Хулан