Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг байгуулж хуванцар сав үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар Баян-зүрх дүүргийн аравдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Их хөгжил” компани эрүүл мэндийн шаардлага хангаагүй хуванцар сав үйлдвэрлэж байсан нь илэрчээ. Тус компани хилээр химийн хорт бодистой орж ирсэн савыг дахин үйлдвэрлэлд оруулдаг байжээ. Энэ нь өнгөндөө шинэ сав мэт харагдах ч эрүүл мэндэд хортой гэнэ. Иймд дээрх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож, харицлага тооцсон байна. Мөн “Нарантуул” “Хархорин” зах дээр худалдаалж байгаа хуванцар савнуудад шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүн гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар аюултай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Т.Хулан