Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Монголчууд ямар ч албан тушаал, эд хөрөнгөтэй байж болно

2011-10-28
0
ЖИРГЭХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ олон тэрбумын хөрөнгөө мэдүүлээгүй, нуун дарагдуулсан гэж үзэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт бичиг хүргүүлжээ. Тэрбээр өөрийн ямар ч буруугүйг мэдэгдэж, улс төрийн гүтгэлэг явуулж буй хүмүүсийг шалгаж өгөхийг хүссэн байна.

Уг мэдэгдэлд:

Миний бие танай байгууллагаас ирүүлсэн зарлан дуудахыг хүлээн авч танилцав. Надад огт холбогдолгүй асуудлаар намайг холбогдуулан шалгах гэж оролдож буйг би улс төрийн зорилгоор миний гэр бүлийн хүмүүсийг айлган сүрдүүлэх, хамт зүтгэж байгаа хүмүүст хууль бус дарамт шахалт үзүүлэх, шударга ёсны төлөө тэмцэж буй миний дуу, хоолойг боомилох, улмаар улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах бололцоог хаан боогдуулах гэсэн уйваагүй үйлдэл гэж үзэж байна. Энэ тухай миний бие өмнө нь нэг бус удаа байр сууриа илэрхийлсэн.

Гэхдээ үнэн юм үнэнээрээ тогтоогдоно биз хэмээн үзэж, өнөөг хүртэл тэвчээртэйгээр дуугүй байж, хүлээцтэй хандлаа. Төрийн өндөр албан тушаалыг ард түмнийхээ дэмжлэгээр хашиж байсан хүний хувьд миний бие үнэхээр ноцтой том алдаа дутагдал гаргасан байвал ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Харин алдаа дутагдал гаргаагүй байхад хилс хэрэгт холбогдуулах гэж оролдохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь иргэн миний эрх мөн.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдыг урдаа барьсан улс төрийн өшөө хонзон өвөрлөгчдийн бүлэглэл, тэдний цаад эзэд нь хууль, хяналтын байгууллагын жирийн ажилтнуудыг дарамтлан намайг улс төрийн зорилгоор хэрэг төвөгт холбогдуулахаар урьд өмнөөс бодож боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө улайран зүтгэж байгаа нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон тул би хяналтын байгуулагаас надад тулгаж буй аливаа хуурамч, ял, зэмлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, эсэргүүцэн няцааж байна. “МАН-АН"-гийн удирдлага өөрсдийн булай булхайг нуун дарагдуулах, унаж буй нэр хүндээ сэргээх, ирэх жилийн сонгуулийн өмнө өрсөлдөгчдөө “устгах"-ыг санаархан Ардчилсан хэмээх нэртэй Монгол улсыг Ардчилангуйлалын орон болгож, ийм хууль бус бусармаг ажиллагааг хууль, хяналтын байгууллагын нэрийг ашиглан хийж байгаад харамсахын ялдамд буруушааж байна. Миний бие хууль, хяналтын байгууллагыг хэлмэгдүүлэлтийн зэр зэвсэг болгон ашиглахыг эсэргүүцэж, энэ талаар төрийн өндөр алба хашиж байхдаа холбогдох тушаалтнуудад аанхааруулж байсан билээ.

Улс төрийн өрсөлдөгчдөө хэлмэгдүүлэхийн тулд хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулж байхын оронд наад зах нь долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг илрүүлэн тогтоож, хариуцлага тооцох, сүүлийн үеийн сонгуулиудын луйвар булхай, тэдгээрийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцох, Оюу толгойн гэрээ хэмээх Монголын талд ашиг муутай гэрээ байгуулахад үйлдэл, эс үйлдлээрээ тус нэмэр болсон, ялангуяа үүний цаана байгаа авлигад нэр холбогдсон этгээдүүдийг шалган тогтоож, хариуцлага тооцох, Таван толгойн ордыг цөөн хүн хэт баяжих, улсаасаа баян тэрбумтнуудыг төрүүлэх төсөл болгож хувиргасан этгээдүүд, ялангуяа төрийн албан хаагчдыг шалган тогтоож хариуцлага тооцох, УИХ-ын гишүүдийн нэр дээр "батлагдаж" буй нэг тэрбум төгрөгийн тендер, гүйцэтгэл, ер нь төрийн мөнгөөр зарлаж дүгнэж буй тендер, гүйцэтгэлийн ард байгаа луйвар булхайг илрүүлж, хариуцлага тооцох, арилжааны банкуудын буруу үйл ажиллагаа, дампууралтай холбоотой этгээдүүдтэй хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ биз ээ. Миний энэхүү шаардлага нь нийт иргэдийн дийлэнх олонхийн хүсэл гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Эдгээр асуудалд хууль, хяналтын байгууллагынхан ямар байр сууринаас хандаж, Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн ямар шийдвэр гаргахыг нийт иргэд, миний бие анхааралтай ажиглаж байна.

Миний бие үнэн шударгыг тогтоохын төлөө хэнтэй ч, ямар ч байгууллагатай, түүний дотор юуны түрүүн хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Харин хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийм бусармаг үйл ажиллагаа явуулвал ямар ч албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй хүн, албан байгууллага, түүний дотор юуны түрүүн хууль, хяналтын байгууллагыг эсэргүүцэх болно.

Цөөхөн монголчууд бид заавал нэг нэгнийгээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлгүйгээр ямар ч албан тушаал хашиж, ямар ч эд хөрөнгөтэй болж болно гэдэгт би эргэлздэгтүй.

Та бүхэнд хандан хуулийн хүрээнд үнэн шударга үйл ажиллагаа явуулахыг уриалж байна. Сайн үйлс дэлгэртүгэй.

Намбарын ЭНХБАЯР

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга. 2011.10.26

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    13 цаг 58 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    16 цаг 42 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    17 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    17 цаг 16 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    17 цаг 30 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    17 цаг 39 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    17 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 0 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК