2012 оны Лондоны Олимпийн медалиудыг Английн Үэльсийн Ллантризант хот дахь Хатан хааны зоос дэлдэх газарт өнөөдрөөс цутгаж эхлэв. Тус газрын эрхлэгч Адам Лоуренсын хэлсэнээр нийтдээ 4700 ширхэг алт, мөнгө, хүрэл медаль цутгах ажээ. Медалийг цутгах найман тонн зэсийг “Рио Тинто” компани нийлүүлсэн бөгөөд хэд хэдэн уурхайгаас олборлосон тэдгээр зэсийн ихэнх нь Оюутолгойнх юм. Хэмжээгээрээ Оюутолгойн зэсийн дараа АНУ-ын Юта мужид байдаг “Utah Copper Mine” уурхайн зэс тэрхүү найман тонн дотор жин дарж байна. “Рио Тинто” компани үүний өмнө 2002 онд Солт-Лейк-ситид болсон өвлийн Олимпийн медалийн түүхий эдийг нийлүүлж байжээ.
   Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, зуны Олимпийн наадмын алтан медалийн 92.5% нь мөнгө, 1.34% нь алт, үлдсэн хувь нь зэс байдаг байна. Өөрөөр хэлбэл нэг медальд доод тал нь зургаан грамм алт ордог бөгөөд энэ нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 324 доллар болох юм. Тэгвэл мөнгөн медалийн 92,5%-ийг мөнгө, 7,5%-ийг зэс, 2,5%-ийг цайр, 0,5%-ийг тугалга эзэлдэг гэнэ. 2002 оны Солт-Лейк-ситийн Олимпоос хойш мөнгөний үнэ долоо, алтных тав, зэсийнх хоёр дахин нэмэгджээ. Адам Лоуренсын хэлсэнээр нэг медалийг хийхэд 10 цаг зарцуулах бөгөөд 4700 медалийг ирэх оны хавар гэхэд цутгаж дуусах гэнэ.