Өнөөдөр БОАЖЯ-аас хэд хэдэн стандартын талаар хурал зөвлөгөөн зохион байгуулна. 14 цагт яамны хурлын танхимд болох уулзалтаар Аялал жуулчлалын үйлчилгээний стандарт, түүний дэлхийн түвшинтэй харьцуулсан байдлыг хэлэлцэх юм. Мөн Ази, Европын стандарт хэм хэмжээг Монгол улсад хослуулан хэвшүүлэх асуудлыг хөндөх аж. Зочид буудал, жуулчны бааз, аялал жуучлалын үйлчилгээний бусад салбарт мөрдөгдөж буй стандартуудыг ч дэлхийн жишигтэй харьцуулан дүгнэнэ. Үүнээс улбаалаад цаашид ямар арга хэмжээ авах тухай төлөвлөгөөг ч боловсруулахаар болжээ. Мөн энэ үеэр шинээр батлаад удаагүй байгаа саарал усны стандарт, бохир усыг эргүүлэн ашиглах гээд байгаль орчны салбарт шинээр оруулсан хэм хэмжээний талаарх мэдээллийг ч хийх юм байна.