Санхүүгийн пирамидыг үндэслэгч Бернард Мэдофф “Шоронд байх нь миний хэзээ ч үзээгүй амгалан амьдрал юм” хэмээжээ. Шүүхээс 150 жилийн хорих ял аваад, одоо эдэлж байгаа тэрээр “Сүүлийн 20 жил би маш их айдас, дарамттай байлаа. Харин энд ямар ч шийдвэр гаргах шаардлагагүй учраас хамаагүй амгалан сайхан байна. Би шоронд амьсгал хураана гэдгээ мэднэ, тиймээс би юунд ч санаа зовохоо байсан” гэжээ. Б.Мэдофф 1990-ээд оноос хойш хөрөнгө оруулагчдын мөнгийг залилж, 65 тэрбум долларын хохирол учруулсан нэгэн. Тэрээр энэ тухайгаа 2008 онд эхнэртээ хэлээд, хоёулаа эм ууж амиа хорлохыг завдаж байжээ. Харин одоо түүнийгээ “Тэр бол аймшигтай зүйл байсан, хэн тийм санаа гаргасныг би санадаггүй” гэсэн байна.
Б.Болд