Туркт болсон газар хөдлөлтийн улмаас байшингийн нурангид дарагдсан 13 настай хүүг өнөөдөр өглөө аврагчид гаргаж чаджээ. Тэрбээр 108 цагийн турш буюу дөрвөн өдөр, таван шөнө юу ч идэлгүй, хөдөлгөөнгүй байсан аж. Түүнийг хэдхэн цагийн өмнө нурсан байшингаас гаргаж эмнэлэгт хүргэсэн тухай “BBC” мэдээллээ. Одоогоор 7,2 магнитудын энэ газар хөдлөлтөөс болж хамгийн бага нь 523 хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй байгаа юм. Туркийн болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхныг удаан ажиллаж байгаа гэж иргэд шүүмжилж байна. Учир нь газар хөдлөлт болсон хотод бороо орж, чийгтэй, хүйтэн байгаа тул барилгын нурангид дарагдсан хүмүүс хүнд байдалтай байгаа юм.
Б.Баяр