Хоноц хоноцдоо дургүй,
Хонуулсан айл хоёуланд нь дургүй
   Н.Энхбаяр, Ц.Нямдорж гэдэг нэрс хоршоо үг болов. Нэгэн цагт хүзүү сээрээ холбож, нэг намын нөхөд гэж явсан эрхмүүд өнөөдөр сонин, хэвлэлийн хуудсанд хамт бичигдэх боллоо. Ялангуяа, экс ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдыг АТГ-т өгье гэж хамаг хөрөнгийг нь нийтэд зарласны дараа улам олшров. Олон нийт ч Ц.Нямдоржид атаархах нь атаархаж, хардах нь хардав. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийг нь АТГ-т шалгагдаж байгааг нь сөргүүлэн дэлгэсэн. Хэрэв экс ерөнхийлөгч тансаг чамин хаусын тухай яриагүй бол, Ц.Нямдоржийг огцруулъя гэж дуугараагүй бол түүний хэрэгт татагдсан тухай ингэж их шуугих ч үгүй байсан биз. Улиг болсон ч гэлээ “Өөдөө хаясан чулуу....” гэдэг зүйр үг яг онох юм шиг ээ. “Ц.Нямдорж хэдэн хаустай л байгаа биз, ингэхэд энэ ерөнхийлөгч асан гуай юутай бол?” гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирэв. Дордсоныг нь өмөөрч, дээрэлхэснийг нь ширэв татдаг монгол зан л даа. Харин экс ерөнхийлөгч “Тэгвэл таны гэр бүлийн хөрөнгө хэд вэ?” гэж асуухад илт унтууцан байж “Миний гэр бүлийнхэн ямар ажил эрхэлдгийг өөрөө эрэн сурвалжлаад олчих л доо. Бүх ажлаа надаар хийлгэх хэрэггүй. Миний эхнэр Швейцарийн банкинд 1.2 тэрбум ам.доллартой. Тэрийг мэдэх үү?” гэж сэтгүүлчийн амыг таглав.
   Бидний мэдэхээр Н.Энхбаяр “Зууны мэдээ”, “TV9” телевизийн арын фононд байдаг. Бас төрийн ордны хажууд байх “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн байр, Сүхбаатарын талбайн ойролцоо буй “сэлмэн” барилга /зарим нь Н.Энхбаярын хуушуур ч гэх/-ыг ч эзэмшдэг. Өөр бас бус зүйлс гадна, дотно байдаг бололтой. Гэсэн ч экс ерөнхийлөгч эдгээрийг “минийх биш” гэж зүтгэсээр байгаа. Дээр нь одоо “Өргөө” зочид буудал, “Дүнжингарав өргөө” зэрэг газруудыг хууль бусаар өөрийн болгосон гэж шалгагдах болоод байна. Ингэхэд тэдэнд адилхан зүйл бас байдаг л юм байна. Саяхан Ц.Нямдорж байшингаа “Минийх биш, түрээсийнх” гэсэн билээ. Чухам хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг таашгүй. Ямар сайндаа О.Магнай “Neg bol Enkhbayar hun gutegsen esvel Nyamdorj avilgal avsan hergeer hariutslaga huleeh yostoi” гэж бичихэв. Хэрээ хэрээний харыг гайхав гэдэг шиг муу, муухайгаа гайхсан хоёр хэрээг хосоор нь шалгахыг олон хүн гараа өргөн дэмжиж байна. Улс төрийн буцлам халуун тогоонд сууж, хал үзсэн тэд хэрхэн амиа авч гарах нь бас л сонин.
   Тэдний хайр дурлалын бус түүх 2000 оноос эхтэй аж. Улс төрийн карьераа залуу наснаасаа эхлүүлсэн тэдний зам МАХН-д ганзага нийлжээ. 2000 онд МАХН сонгуульд ялж Н.Энхбаяр ерөнхий сайд, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв. 2005 онд Н.Энхбаяр ерөнхийлөгч болоход Ц.Нямдорж УИХ-ын дарга байв. Харин 2008 онд Ц.Нямдорж ангидаа үлдэхэд нөгөө нөхөр нь гадаа нь уруу царайлаад үлдчихсэн, бас намаа алдчихсан юм. Өнөөдөр Засгийн газарт орж, хүчний байгууллагыг удирдаж байгаагаараа Ц.Нямдорж нэг оноотой байгаа. Харин Монгол улсын гурав дахь ерөнхийлөгчийн хувьд зөвхөн олны танил, алдартай хүмүүсийн намтар буй “Википедиа” сайтад түүх нь бий. Харамсалтай нь тэр намтар нь “ялагдсан” гэсэн үгтэйгээр төгсдөг юм билээ.
   Ер нь олон улсын туршлагаас харахад хоёр ба түүнээс дээш хүмүүс нэр нь холбогдож, салахаа боливол Бранжелина /Бред Пит, Анжелина Жоли/ гэх зэргээр нэрийг нь нэгтгээд биччихдэг. Энхдорж эсвэл Нямбаяр гэдэг ч юм уу. Сонгууль болоход хэдэн сар дутуу, түүний дараахь сонгууль болоход хэдэн жил дутуу байгаа тул тэдний “мини” дайн дуусах болоогүй нь лав. Энэ хооронд товч нэрээр нь дуудаж байвал ямар вэ? Дахин асуухад ерөнхийлөгч асан гуай бидний мэдэхгүй юутай бол оо?
Б.Баяр