Өнөөдөр Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нүүрсний экспортын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг twitter-ээрээ дамжуулан сануулав. Австрали улс 2010 онд 17.4 сая тонн нүүрс зараад 3298 сая доллар олж байжээ. Гэтэл тухайн онд бид 15 сая тонн нүүрс худалдаад 949 сая доллар авсан байна. Өнгөрсөн жил урд хөрш рүү гаргасан 15 сая тонн нүүрсийг тонн тутамд 63 доллароор үнэлж нийлүүлсэн гэнэ. Гэтэл хятадууд урьд нь тонн нүүрсийг дундажаар 171 доллараар авдаг байжээ. “Бид хэдэн сая доллар алдаж байна вэ, бодууштай” хэмээн дэд сайд twitter хуудаснаа сануулж бичсэн байна.
Б.Болд