Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Michael Learns to Rock хамтлагийн гайхамшигт тоглолт, харин нэг л зүйл муухай...

2012-12-08
0
ЖИРГЭХ
1    EVENTO LLC санаачилан, Монголын Залуучуудын Холбооноос ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Данийн алдарт MLTR хамтлаг манай улсад өчигдөр, өнөөдөр хоёр тоглолт хийхээр болсон билээ. Хоёр өдрийн тоглолтын билет тун чиг эрэлттэй байгаа. Чингисийн монголд очихыг тэсэн ядан хүлээж байгаа талаараа бичлэг тавьсан хамтлаг монголд ирж өчигдөр эхний өдрийн тоглолтоо хийлээ.






1    EVENTO LLC санаачилан, Монголын Залуучуудын Холбооноос ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Данийн алдарт MLTR хамтлаг манай улсад өчигдөр, өнөөдөр хоёр тоглолт хийхээр болсон билээ. Хоёр өдрийн тоглолтын билет тун чиг эрэлттэй байгаа. Чингисийн монголд очихыг тэсэн ядан хүлээж байгаа талаараа бичлэг тавьсан хамтлаг монголд ирж өчигдөр эхний өдрийн тоглолтоо хийлээ.

Тоглолтын хажуугаар бизнес

Тус хамтлагийн билет суудлын зэрэглэлээс хамаарч 40, 60, 80 мянган төгрөгний үнэтэй байв. Харин шагийн билетүүд 80-100 мянган төгрөний үнэтэй байлаа. 

Энэ удаагийн тоглолтын зохион байгуулагчдад талархмаар зүйл нь тоглолтын билет ухаалаг карт байсанд оршино. Энэ нь хуурамчаар үйлдвэрлэнэ гэсэн эрсдэлгүйгээс гадна EVENTO компаний зохион байгуулах дараагийн тоглолтыг хямдралтай үзэх явдал байв.

Үүдэнд нь “Монголын Үнэн” сонингийн редакциас “MLTR” нэртэй сонин хэвлэж, 1000 төгрөгөөр худалдаалж байв. Маш хэрэгтэй байсан энэ сонинг ядаж нэг өдрийн өмнө худалдаанд гаргах ёстой байсан мэт санагдав. Үүний учрыг доор бичсэн байгаа.

Тоглолтын хажуугаарх бас нэгэн бизнес бол гэрлэн дохиур байлаа. Тус бүр 2500 төгрөгийн үнэтэй гэрлийг авсан үзэгч цөөн харагдсан юм.

1Монголоос ашиг хайж биш, монголчуудыг хүндэлж ирсэн MLTR

1988 онд байгуулагдаж, 1990 онд дэлхийг байлдан дагуулсан, дэлхийн шилдэг хамтлаг MLTR-ийн тоглолтыг хүндлэлийн тоглолт хэмээн тодорхойлъё.

Нэгдүгээрт, тэд бидний урилгыг хүлээн авсан. Николь Шерзингер, Питбулл гээд л гадаадын хэдэн хамтлаг, дуучид монголд ирж тоглолт хийхээр болж, зарим нь бүүр билетээ худалдаанд гаргачихаад алга болж байсан гашуун туршлага олон. Энэ явдлаас хойш монголчууд гадаадын нэртэй хамтлаг, дуучид манай улсад тоглох талаар тэр бүр итгэхээ больсон юм. Бас л өмнөхийн адил тоглолт нь цуцлагдах болов уу гэсэн айдас, үл итгэлцэл олон нийтийн дунд байсан ч “Michael Learns to Rock” хамтлаг ирэхээ баталж, хамтлагийнхаа албан ёсны хуудаснаа Монголд ирэхээ мэдээлж, энэ талаараа бичлэг хийж тавьсан байв. Бидний сэтгэл ингэж нэг амрав.

Хоёрдугаарт, MLTR монголд ашиг олохын тулд ирээгүй юм. Тэдний Индонезэд хямд тоглосон хэмээх үнэн нь 100 доллар байсан бол манай улсад 40-80 мянган төгрөгөөр билет нь үнэлэгдэв. Харин тэд Монголын фенүүдээ өөрсдийх нь дууг амьдаар сонсох боломж олгож, баярлуулах гэж ирсэн.

Гуравдугаарт, дэлхийн алдарт энэ хамтлаг тун чиг даруу юм. MLTR монголд ирэхээсээ өмнө зохоин байгуулагчдад гурван хуудас шаардлага хүргүүлсэн. Гэхдээ тэр шаардлага нь дэлхийн зарим оддын адил өрөөнд 100 ширхэг сарнай тавих ч юм уу, заавал “Кадилак”, “Линколин” машин хөлөглөнө гэсэн зүйл байгаагүй. Хувцас солих өрөөнд тэр брэндийн виски, тийм жүүс, бөмбөрний цар болон хөл нь тийм байх ёстой энгийн шаардлагууд байв. Энэ нь MLTR өөрсдийгөө монголд нээх их гуйлгуулж ирлээ хэмээн бодоогүй байх гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.

1Монголчуудыг доргиох гэж хөлсөө урсгав

    Ази дахь аялан тоглолтоо манай улсаар өндөрлүүлж буй MLTR хамтлагийн тоглолт цагаасаа бага зэрэг хоцорч эхлэв. Учир нь цагийн үнэ цэнийг мэддэггүй монголчууд цувсаар 19 цагт эхлэх ёстой тоглолт 30 минутын дараа буюу үзэгчид суудлаа эзэлсний дараа эхэлсэн юм.

    Хоёр цагийн турш үргэжилсэн тоглолтдоо хамтлагийнхан сэтгэл дундуур байсан болов уу. Учир нь тэд монголчуудыг доргиох гэж хөлсөө урсгав. Телевизээр томоохон оддын тоглолтыг үзэхнээ үзэгчид нь уйлж, хайлаад, ухаан алдаад, дагаж дуулаад л, үүнийг нь харсан өнөөх од өөрөө их л доргиж, сэтгэл нь улам хөдөлж, хувцсаа шиддэг явдал тун олон.

    Харин дэлхийн хамтлаг MLTR үзэгчдийг дуулуулах гэж зовсон юм. Хамтдаа дуулцгаая гэж хэлээд микрофоноо үзэгчид рүү чиглүүлэхэд дуугарах хэд нь 100-ийн 20 хувь нь. Үзэгчид сэтгэл нь хөдлөөгүйдээ эсвэл солгой хоолойноосоо ичээд дуулаагүй хэрэг биш юм. Хөгтэй ч юм шиг шалтгаан бол хайртай хамтлагийнхаа дууны үгийг мэдэхгүй явдал байв. Анхны болон сүүлийн цомгоосоо, бас хит болсон олон дуугаа дуулахад монголчуудын хамт дуугарсан нь “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” гэх цөөн дуунууд байв. Бусад дуунуудынх нь нэрийг ч мэдэхгүй байсан гээд хатуу хэлчихэд хилсдэхгүй биз.

    Харин тоглолтын дараа MLTR монголчууд үнэхээр биднийг ирээсэй гэж хүссэн юм уу хэмээн бодсон биз. Тэд дууных нь үгийг мэддэггүй фень байдаг гэж хэрхэн мэдэх билээ. Зохион байгуулагчдад болон үзэгчдэд хандан хэлэхэд хэрвээ та өнөөдрийн тоглолтыг нь үзэх бол энэ хамтлагийн хэдэн дууны үгийг хэвлээд очоорой.

1Ганц дууг нь л мэддэг “фенүүд”

    Алдарт хамтлагийг хүсэн хүлээсэн фень гэж чухам хэн юм бэ? Монголчуудын хувьд MLTR-ийн фень гэгч нь “Take me to your heart” дууг бүрэн мэддэг нэгэн гэж тодорхойлогдов.

    2006 онд дэлхийд хамгийн олон удаа татагдсан энэ дууг тоглолтын дундуур хамтлагынхантай хамт дуулахад л MLTR хамтлагийнхны сэтгэл ихэд хөдөлсөн юм. Дуулсан дуу болгоныхоо дараа фенүүдээ баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлж байсан MLTR-ийн дөрвөн залуу “Take me to your heart” дууг нь хамт дуулахад одоо л нэг фенүүдээ харлаа гэсэн янзтай баярласан юм.

1Баярлалаа Mongolchuudaa биш, Та нарт баярлалаа MLTR

    Үзэгчид үсрээд л гурван дууг нь мэдэж байсан ч MLTR-ийн дуунд үнэхээр л уярсан юм. Уярсан сэтгэл хөдлөлөө “үүаа үүүааа" гэж хашгирах, шүгэлдэх хоёроос өөрөөр илэрхийлж чадаагүй нь харамсалтай. Гэсэн хэдий ч сүүлийн гурван дуугаа дуулахад нь өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж бүгдээрээ босож, танхимаараа нэгдэж байсан нь гайхалтай байлаа.

    Бас тоглолтын үеэр монголчууд MLTR-ийн тоглолтыг үзэж буйгаараа бахархаж байгаа нь харагдсан юм. Хаа сайгүй ухаалаг гар утас тоглолтыг бичиж, фэйсбүүктээ зураг, статусаа оруулж, твиттертээ жиргэж баярласан хормоо хуваалцсан үзэгчид маш олон.

Дэлхий даяар цомог нь 11 сая хувиар борлогдсон, мэргэжлийн олон шагналын эзэн, гайхамшигт MLTR-ийн монголчуудтай хамт эхний үдэш ингэж дуусав. Тоглолт дуусахад дэлгэц дээр манай улсын төрийн далбааг гаргаж, дээр нь “Баярлалаа Mongolchuudaa” хэмээх бичиг гарав. Харин Баярлалаа Mongolchuudaa биш, Та нарт баярлалаа MLTR. Монголд дахин ирж, гайхалтай дуунуудаа эгшиглүүлэх ерөөл өргөе.
Тоглолтын зургуудыг "Өнөөдрийн тусгал" булангаас үзнэ үү. www.24tsag.mn




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • MLTR (182.160.27.117)
    3 odriin toglotiig ni bugdiine uzlee uneheer goe. 3 dahi odriin art of luxury deer manai oduud ch hol aldaj baina lee dee zarim ni hamt zurag daruulchih geed uudend ni oochirloj haragdsan. Bayarlalaa MLTR!!! Bayarlalaa MLTR!!! Bayarlalaa MLTR!!! Bayarlalaa MLTR!!!
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Sonin yum (182.160.27.117)
    Ene hamtlagiig nerd garaagui gej helsen hun ni boduul joohon yu ch medehgui batsaan l bh daa. magadgui 90 onoos hoish torson bogsoo archij chadquu heden batsaanuud baigaa baih daa. Nemj helhed manai shine ue gej hoorhii ohid ni bar, buudald howguud ni PC-nd baidag er ni bolowsrolgui heden yumnuud l baidag bolson shigee. Iim yum chin tiim toglolt uzeh heden tsaas halaasand ni baihgui l bj taarna doo...
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin (124.158.125.105)
    YUm uzeegui jaahan btsaanuud medehgui bh argagui bizdee
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin (124.158.125.105)
    henii medehgui hamtlag genuu, "за боль" chi ooroo yu ch meddeggui gichiii bn daa
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (202.131.228.130)
    ene hamtlagiig jijig nerd garaagyi gej bgaa malyyd uursduu uy medehgyi huduunii mangasyyd aa aimshig iim yls olon bolood l mgl hetsyy bnaaaaaaaaaaaaaaaa
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • jervis (122.201.18.172)
    Yamar tolgoi ni ergesen durakuud en hamtlagiig avch irdeg bnaa.MLR tiimch humuusiig hogjoogood baih duutai hamtlag bish.Odoo bolih yum bishuu bolomjit bayachuudaa.ter uyed ta nar oorsdoo sonsdog durtai baisan baij magadgui.Gevch odoo shin uye en hamtlag usdaad dor hayaj 10 jil bolchihjeee!!!!!!
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Бид нар чинь сэтгэл хөдлөлөө гаргахдаа их тааруу үндэстэн шүү дээ.
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • jinhene fan gj iim baidii (202.72.246.106)
    uzsen bol uneheer saihan bh blaa userch dorgij ustei tolgoigoo iish tiish shideed l duugaach duulaal nulimsaa ch unagaagaal bolomj garwal taizruu ni dairaal hamt zuragaa tatuulaal ai neeree, amid domog mongold irlee shde uzsen ni aztai l bnda,
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • Заа боль (122.254.115.16)
    Хэний ч мэдэхгүй ганц нэг дуу нь хит болсон даруухан хамтлагуудыг манайхан сүйд болох юм даа Өөрсдөөс өөр хүн бараг мэддэггүй дуугы нь манайхан мэдэхгүй байх нь аргагүй шүүдээ
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • caak (75.155.168.51)
    yamar goe yum be mongold bsan bol 2 odor daraallaj vzehgui yu
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • (124.158.75.10)
    neeree nadad ch bas iim zuil bodogdson shuu
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
    • unen unen
      2012 оны 12 сарын 08
  • (202.72.246.142)
    би лав ингж боджийно. тэр хамтлагийнхан биднүүсийг лаглайгаад суугаад байнгуут за за сүүлчийн дуу гээд орчоо биз дээ. тэгэнгүүт нь л гэнэт тоглолтонд ирсэнээ мэдсэн юм шиг босоол орилолдоод унасан. тэрний дараа бүгдээрээ зогсож байгаад тоглолтын талыг нь үзсэн юм биш үү, бараг. тэр хамтлагийнхан урам нь хугараад орсон байх өө, эхэндээ...
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (183.81.169.20)
    MLTR домогийг бид нар гэртээ авчтрч үзлээ. сайхан байсан. хүмүүсийн сэтгэл ч их хөдөлсөн. U> jglgcg-ын зал дулаахан байсан бол бүрч сайхан бх блаа, харамсалтай н тас хөлдүү заланд даарч суугаа үзэгчид яаж сэтгэлийн хөдлөлөө гаргах вэ дээ? Монголын рор роск ч доо та нар яагаад очсонгуй вэ? ичээд үү аль эсвэл өөр шалтгаанаар уу. 4-хөн хүн яаж хөгжим дуугаргадгийг монголчуудад сонсголоо шүү дээ. ЖИНХЭНЭ ХӨГЖИМ ӨЧИГДРИИХ ШИГ БАЙДАГ ЮМ БАЙНА. MLTR сонорыг минь мялаасанд баярлалаа.
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • ttt (202.179.15.11)
    genen yum bichih yumdoo
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
    • haha 21-r zuund nuhend amidarsan hun l medehgui dee
      2012 оны 12 сарын 08
  • hi (93.89.200.6)
    bi iim hamtlag medehgyi yum bnaoooo
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (124.158.124.156)
    Билет зарна 99524088 холбогдоорой
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (23.17.150.73)
    ih soni humuus yamarch setgeliin hodlol bhgvi.yugaa hiij uzdeg bna
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (203.169.55.53)
    ЕР НЬ МОНГОЛЧУУД ИХ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БАГАТАЙ, ИЧИМХИЙ ЮМ ШИГЭЭ, МЭДДЭГ ДУУГАА Ч ДУУЛАХГҮЙ СУУГААД Л БАЙДАГ Ш ДЭЭ, ХАРИН ХАРАНХУЙ ШӨНӨ ИЛ ЗАДГАЙ ТАЛБАЙ ДЭЭР БАЙСАН БОЛ ОРИЛЖ ХАШГИРЧ ДЭВХЦЭЖ ЧАДАХ БАЙХАА,,,,,, ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЭРГЭН ДУРСАХУЙ ГЭЭД ТОГЛОЛТ ҮЗЭЭД ХӨӨРӨӨД БИДНИЙ ХЭДЭН ЗАЛУУС БОСООД БҮЖИГЛЭЭД ДУУЛАЛДААД ГАР ХӨЛӨӨ ӨРГӨСӨН ЧИНЬ АРЫН ХҮМҮҮС СУУГААЧЭЭ БИД ЮМ ҮЗМЭЭР БАЙНА СУУГААЧ ГЭЭД БАЙСАН,,,, ТИЙМ Л ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ, ТААЛАГДАЖ БАЙСАН Ч БОСОХ ОРИЛХООСОО НЭРЭЛХЭЭД,,,
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
    • heled yu gehew playtime l goe boldog doo hhaha
      2012 оны 12 сарын 08
  • (174.253.184.210)
    Herev ene hamtlagt durgui baigaa bol bitgii uz,caakiig unshihiin hereggui comment ***** bich.GERTEE colongos kinogoo uzeed colongoschood suuj bai.Hahaha
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (124.158.124.156)
    yooooy unen muuuhai baliaaar heruuulech, oontogch yumaa manai monolchuuud. ene bichsen yum n ch bas unenii ortoishdeee...
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (174.253.184.210)
    Ugui dee humuusee.Setguulchiin zev.Bid noomoi baidlaa zev gej bodoj baigaa bol ted bas neelttei cheleetei baidlaa tiim baih zev gej bodoj bgaa.Delhii dayar l tiim baidag uchir.Tiimd ali aliniih n buruu bish baih.Gagtshuu bid joohon hotsorch yavaagaa nuugaad yahav dee.Er n unen bizdee.Hotsorch yavaagaa ar Mongol,heh Mongol ch geh shig helj tuugeer tsairuulah geed tun erevdmeer sonsogdoj bna.
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (122.201.18.213)
    МОНГОЛЧУУД БИД ЗААВАЛ ХЭЛИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ХАРИЙХАНД ТААЛАГДАХ ГЭЭД ХАА ЯВСАН ГАЗРАА ХАРЬ ХЭЛЭЭР ГОНГИНОЖ ЯВАХ АЛБАТАЙ ЮМ УУ.ЧИ ЮУ ХЭЛЭХ ГЭЭД ЮУ БИЧЭЭД БАЙНАА. НААД ХЭДЭН ЮМ ЧИНЬ ХАЛХЫН НУТАГ ДЭЭР ХӨЛ ТАВЬСАН НЬ ИХ ЮМ.
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (202.70.47.90)
    teneg yum bichikh yum. MLTR iig bayarluulakh gej yamar bid ochson bish. toglolt uzej setgel khangaluun bh gej l ochson.Duugin medekh alba uu. Bichsen nukhur ochood bugsiin dolooj bayarluulaach tegnii
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (124.158.124.156)
    unen tasarhai goy hamtlag unuudr uzneee
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (124.158.124.156)
    bayar.aa MLTR bol domog za. cham shig batsaaan oilgohguildee gee ntr gj hutsjgaa biz ayguuul. MLTR mongold irsnd n buh nasaaaraaa bayrlaj yv
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • bayar (202.131.244.10)
    za yun surtein medehgui l bga biz minii mongolchuud MLTR ta hoyort taalagdah ystoiyu erguu ***** we
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (122.201.18.142)
    Teneg oros estradaar 20-r zuund bumbugduulseer bgaad manai mongolchuud soyolt ertuntsuus ih hol tasarch ee... odoo tsag ye ondoo bolj bgaa bolohoor gaigui boloh biz dee...
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (124.158.124.156)
    aaaaaaaaaaaaaaaaaaaa ystoi goy bsn ystoi ynztaiiii
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    4 цаг 48 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    5 цаг 32 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 19 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    9 цаг 46 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    9 цаг 50 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    9 цаг 54 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    10 цаг 36 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    11 цаг 17 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    11 цаг 49 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    12 цаг 27 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    12 цаг 31 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    12 цаг 33 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    12 цаг 39 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    12 цаг 41 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    12 цаг 42 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    12 цаг 56 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    13 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК