АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Конгрессоос Сэнди хар шуурганд өртсөн
иргэдэд туслахад 60 тэрбум доллар хүссэн талаар “BBC” мэдээллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Конгрессоос Сэнди хар шуурганд өртсөн иргэдэд туслахад 60 тэрбум доллар хүссэн талаар “BBC” мэдээллээ. Ерөнхийлөгчийн энэхүү хүсэлтийг гамшигт ихээр өртсөн Нью-Йорк, Нью Жерси мужийн амбан захирагч нар ихэд дэмжсэн байна.
Гэсэн хэдий ч Коннектикат болон гамшигт өртсөн зарим мужуудын хохиролыг бүгдийг нь арилгана гэвэл хүсэлт тавьсан мөнгө бага хэмжээнийх аж.
Цагаан ордны мэдээлж буйгаар Сэнди хар шуурга хор хохирлынхоо хэмжээгээр АНУ-ын түүхэнд хоёр эсвэл гуравдугаарт бичигдэх аж.
Сэнди хар шуургаар 120 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган өрх орон гэрээ алдсан юм.
Д.Идэр























































