Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаадад хүний амь насыг 50 мянгаас 7 сая доллараар тооцдог

2012-12-11
0
ЖИРГЭХ

Гадаад орнуудад хүний амь насны эдийн засгийн үнэ цэнийг 50 мянгаас 7 сая доллараар тооцдог
2012-12-10huniierh_big
   Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Хүний эрх, монгол хүний үнэ цэнэ” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болов.
 
  Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Монгол Улс хүний эрхтэй холбоотой 40 гаруй гэрээ, конвенцид нэгдэж, бас тодорхой хуулиудад энэ асуудлыг тусгасан байгаа. Гэтэл яагаад хэрэгжихгүй байна. Хүний эрхийн зөрчил бүхэн хариуцлага шаардаж байна. Тиймээс хүний эрхэд суурилсан хөгжлийн асуудлыг ярих цаг болжээ. Өдгөө улс орны хөгжлийг хүний эрхийг хэрхэн хангаж байгаагаар нь үнэлж, хэмждэг болсон байна. Үүнд төр хариуцлага хүлээх ёстой. Энэ үүрэг хариуцлагыг хүлээлгэхэд иргэдийн оролцоо чухал байна” гэлээ.
 
  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах хууль, эрх зүйг бүрдүүлэх нь”, хүний эрхийн хуульч М.Ичинноров “Монгол хүний амь нас, үнэ цэнийг өсгөх эрхзүйн орчин бий болгох нь”, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү “Эрүүл аюулгүй Улаанбаатар”, Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал” гэсэн илтгэл тус тус тавив.
 
   Илтгэгч Ж.Батзандан “Хүүхэд бол хүн, хүүхдийн эрх бол хүний эрх” гэдгийг онцлон дурдаад сүүлийн үед гарсан хүүхдийн эрхийг зөрчсөн хэргүүдийг жишээ татаж ярилаа. Тэрээр “Дани, Швед зэрэг оронд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төв хороо болгонд байдаг. Гэр бүл бол хайр халамжийн орчин болохоос хүчирхийллийн газар биш. Иймээс хууль, тогтоомжоо эргэн харцгаая” хэмээн цохон тэмдэглэв. Мөн бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх явдал газар авч, бие эрхтэнг борлуулах, ургаас эм бэлдэх тохиолдлууд ч гарч байна.  Биеэ үнэлэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх хоёрыг ялгаж салгаж ойлгох ёстой. Хүний наймаа бол онц ноцтой гэмт хэрэг. Хүчингийн хэрэг захын хороололд ихээр гарч байна. Хүний эрх бол амьдралд ус агаар мэт хэрэгтэй нандин зүйл. Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байх ёстой. Монголын төр үүнийг үнэлэх учиртай хэмээн тэр хэлэв.
 2012-12-10huniierh_big
 
  Илтгэгч М.Ичинноров “Эрүүгийн хариуцлагаас иргэний хариуцлагад, шоронгоос мөнгөн торгуульд шилжих”-ийг уриалаад хэрвээ амь насыг нь бүрэлгэсний төлөө сая саяар, тэрбумаар доллар төлдөг болчихбол хүний эрх, аюулгүй байдалд их анхаардаг болно гэлээ. Бас амь насаа даатгуулдаг болъё. Хүний алтан амийг мөнгөөр үнэлэх боломжгүй ч мөнгөн дүнгээр үнэлдэг систем байдаг. Хүний амь насны эдийн засгийн үнийг тооцохдоо дундаж наслалтаас насыг нь хасч дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох тоогоор үржүүлж гаргадаг жишиг бий. Үүгээр бодоход монгол хүний эдийн засгийн үнэ цэнэ 150-300 сая орчим төгрөг болохоор байна. Гадаадын зарим оронд 50, 125 мянган доллараас эхлээд 7 сая доллараар тооцож байна хэмээн ярилаа.
 
 
  Илтгэгч Ц.Баатархүү хэлэхдээ “Улаанбаатараа эрүүл аюулгүй хот болгохын төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд эрүүл аюулгүй байдлын индекс бий болгож байгаа. Тэр индекст хүрээгүй бол хорооны Засаг дарга хариуцлага хүлээдэг болно. Эрүүл мэндийн ажилтнуудтай бас хариуцлага тооцдог болно. Өвчтөн эдгэрдэггүй, олон эмч дамжин цөхрөнгөө бардгийг өөрчлөнө. Дүүрэг бүрт гүүрэн гарц байгуулна. Хөршийн хамгаалалтын тогтолцоо бий болгоно” хэмээв.
 
  Илтгэгч Ч.Жаргалсайхан “Замын ослоор жилд 500 гаруй, өдөрт 1-2 хүн нас барж байна. Нэг үгээр чимээгүй дайн болж байгаа мэт байна. Энэ онд гэхэд 42 хүүхэд автын ослоор амиа алдлаа. Өнөөдөр бараг дөрвөн хүний нэг нь осол, зөрчил гаргаж байна. Согтуугаар энэ онд 26007 хүн машин барьж явсныг илрүүллээ. Эрхзүйн баримт бичгүүдээ шинэчилмээр байна. Бид бүр 1996 оны баримт бичгээр хариуцлага тооцож, таван мянгаар торгож байна шүү дээ. Олон байгууллага, иргэд хамтран зүтгэвэл үр дүн гарна. Швейдэд авто ослоор нэг ч хүний амь алдахгүйн төлөө зорилт тавьж ажилладаг юм билээ” гэлээ.
 
  Оролцогчид “Иргэний танхим”-д пиг дүүрэн байлаа. Тэд саналаа хэлж, бас илтгэгчдээс асуулт асууж байв. Тэд дээрх хүмүүсийн ярьснаас гадна архи, гэр бүлийн гишүүдийн зохисгүй харьцаа, уул уурхайн замбараагүй байдал зэрэг нь хүний эрхийг зөрчих, гэмт хэрэг гарах нэг нөхцөл болоод байгааг хэлж байлаа. Мөн төр хариуцлагатай байж, хууль дүрмээ дээдэлж ажиллавал монгол хүний үнэ цэнэ дээшилнэ, хүний эрхийн зөрчил эрс багасна гэдгийг онцлон дурдаж байв.
 2012-12-10huniierh_big
  Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ “Хүчирхийллийн эсрэг эрчүүд нэгдээсэй гэж хүсч байна. Ингэвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан манлайлан ажиллана гэсэн саналыг дэмжиж байна. Хүний эрх бол аль нам олонх гэдгээс үл хамааран ярих ёстой асуудал. Засгийн газрын хүлээх хариуцлагын тогтолцоог ч бий болгох ёстой. Өнөөдрийн ярьсан зарим асуудлаар хуулийн төсөл боловсруулцгая. Та нар саналаа бичээд өг. Сайн дурын алба бий болгох бодолтой байгаа. Оюутнууд нийгмийн сайн сайхны төлөө ажилд оролцож кредит тооцуулах боломж бий. Та бүхэнд эрх ч бий, хүч ч бий шүү” гэлээ.
Эх сурвалж:president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    4 цаг 34 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    5 цаг 18 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 5 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    9 цаг 31 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    9 цаг 36 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    9 цаг 39 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    10 цаг 22 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    11 цаг 2 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    11 цаг 34 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    12 цаг 13 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    12 цаг 17 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    12 цаг 18 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    12 цаг 25 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    12 цаг 27 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    12 цаг 27 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    12 цаг 41 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    12 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК