МАН-ын бүлэг байгуулах асуудал хойшилсоор байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр АН завсарлага авсан. Тиймээс МАН-ынхны бүлэгтэй болох асуудал ойрын үедээ бололцоогүй болж байгаа юм байна. Тиймээс МАН-ынхан “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж, томоохон бүлэг байгуулах гэж байгаа талаар чих дэлсэж эхэллээ. Энэ талаар ч өнөөдрийн МАХН-ын нарийн бичгийн дарга нарын хуралдаанаар хэлэлцэж байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.
Гэвч “Шударга ёс” эвсэлтэй нэгдэх байр суурьд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Я.Содбаатар нар эрс үгүйсгэж байгаа аж. Харин нэгдэх асуудлыг УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн гишүүн О. Баасанхүү хариуцан ажиллаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Золбоо
























































Сэтгэгдэл (21)