Шинэ жилийн баяр дөхөж албан байгууллагууд баяраа хэрхэн тэмдэглэх талаар төлөвлөж эхлээд байгаа. УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн баяр тэмдэглэх мөнгийг улсын төсвөөс биш өөрсдөө гаргах тухай шийдвэр гаргасан. Харин УИХ дахь МАН-ын гишүүд энэ баярт нь оролцохгүй гэжээ. Өөрсдөөсөө мөнгө гаргаж байгаадаа биш харин "ангийнхан"-тайгаа санаа нийлэхгүй байгаа тул тэд 2012 он Шинэ жилийн баярыг алгасахаар шийдсэн байна. С.Бямбацогт гишүүн "УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Их хурлын Шинэ жилд оролцохгүй" гэж мэдэгдэв. Учир нь тэд эхний ээлжинд УИХ дахь бүлгээ албан ёсны болгох гэх зэрэг эрх баригчидтай зөрчилтэй байгаа асуудлаа шийдэх ёстой гэж үзсэн аж. "Асуудлаа шийдэхгүйгээр Шинэ жилийн баярт ороод бие бие рүүгээ муухай хараад суултай биш" гэж зарим нь ярьж байгаа гэнэ. Харин АН-ын хувьд МАН-ын гишүүдийг парламентын "ёолк"-доо оруулахын тулд ямар алхам хийх бол гэдэг сонин?
Т.Гэрэл
























































Сэтгэгдэл (13)