Өнөөдөр УИХ-ын чуулганаар Д.Арвин, Д.Сарангэрэл, Г.Батхүү нар тангараг өргөж, УИХ-ын гишүүн боллоо. Уг нь Г.Батхүүтэй хамт Өвөрхангайд нэр дэвшсэн Д.Зоригт тангараг өргөх байсан ч өргөөгүй.Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Хэд хоногийн өмнө АН-ын Д.Зоригт тангараг өргөнө гээд орж ирээд сууж байсан. Гэтэл өнөөдөр Д.Зоригтын нэр байхгүй Г.Батхүү орж ирсэн байна. Яагаад ингэсэн бэ” гэсэн асуултыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд тавьсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энэ талаар СЕХ хариулж чадахгүй” гээд “Д.Зоригт өргөдөл өгч, С.Чинзоригийн асуудлыг Өвөрхангайн шүүх хэрхэн шийдэхийг харъя гэсэн” гэлээ.
Тиймээс энэ талаар Д.Зоригтоос тодруулахад “Өвөрхангай аймгийн ард түмэн УИХ-д төлөөлөлгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Тиймээс ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж татгалзсан. Өвөрхангай аймгийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болох, УИХ-ын үйл ажиллагаа ч гацахгүй үргэлжлүүлэх үүднээс нэрээ татсан. Энд улстөрийн наймаа, намын даалгавар, тохироо байхгүй. Би зөвхөн өөрийн хүсэлтээ гаргасан. Шүүхийн процессийн дагуу явагдаж байгаа С.Чинзоригт холбогдох хэрэг үнэн зөвөөр шийдэгдээд, хууль зөрчөөгүй байвал С.Чинзориг УИХ-ын гишүүн болох боломжтой болж байгаа. Г.Батхүү гишүүний өмнөөс бол би юм ярихгүй. Энэ бол цэвэр миний хувийн сонголт” гэлээ.
Б.Золбоо
























































Сэтгэгдэл (6)