УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15.00 цаг хүртэл завсарлууллаа. Чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарласан юм. Харин одоо Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болох гэж байна.






















































