“Камертон-2” шоуны дөрөвдүгээр шатны байдлаар шилдэг 16 оролцогч тунаж үлдсэн. Тус шоуны зохион байгуулагчид шилдэг 16 оролцогчийг албан ёсоор зарлаж, шоу цаашид реалити хэлбэрээр үргэлжлэх тухайгаа илэрийлсэн. Тодруулбал, шилдэг 16 залуу “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган дор дөрөв хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийн сүүлийн шатандаа өрсөлдөх юм байна. Мөн төслийн багийнхан шилдэг 16 оролцогчтой хоёр сарын хугацаанд ажиллах албан ёсны гэрээ хийсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь энэхүү гэрээний дагуу оролцогчдыг цалинтай бэлтгэл хийх заалтыг тусгажээ.Цалингийн хэмжээ 1 сая төгрөг гэнэ. Өндөр цалинтай учир тэр хэрээр оролцогчдод ч шаардлага өндөр тавих гэнэ. Тиймээс оролцогчид үлдсэн хугацаанд бүх анхаарлаа зөвхөн шоундаа хандуулан дууны бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангах зорилт тавин ажиллах юм. Өнөөдөр 21 цагаас "Камертон 2 шоу"-ны тавдугаар шатны шалгаруулалт "Боловсрол суваг" телевизээр гарч эхэлнэ.
























































Сэтгэгдэл (1)