Хойд Солонгос улс өчигдөр хөөргөсөн алсын тусгалтат пуужингаа улсынхаа
эрхийн дагуу энхийн болон шинжлэх ухааны зорилгоор хөөргөсөн хэмээн
мэдэгдсэн талаар “Сянхуа” агентлаг мэдээлээ.
Хойд Солонгос улс өчигдөр хөөргөсөн алсын тусгалтат пуужингаа улсынхаа эрхийн дагуу энхийн болон шинжлэх ухааны зорилгоор хөөргөсөн хэмээн мэдэгдсэн талаар “Сянхуа” агентлаг мэдээлээ. “Бусад орнууд юу гэж хэлэх нь хамаагүй, бид хиймэл дагуул хөөргөх хууль ёсны эрхээ эдлэх болно” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хиймэл дагуул хөөргөх нь манай улсын эдийн засгийн байгууламж болон иргэдийн амжиргааны өсөлтөд зохих хувь нэмрээ оруулах болно” хэмээн хэлжээ.
“Амжилттай хөөрсөн алсын тусгалтат пуужин нь манай улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Манай ард түмэн шинжлэх ухаан, техникийн зорилготой энэ явдалд сэтгэл нь их хөдөлж байна хэмээн хэвлэлийн төлөөлөлгч мэдэгджээ.
Тэрбээр “Биднийг сэжиглэж буй олон орон тодорхой шалтгаантай байх хэрэгтэй. Хөгжлийн зорилготой явдлаас урьдчилан сэргийлэх нь зохимжгүй хэрэг” юм хэмээн хэлсэн байна.
Хойд Солонгосын алсын тусгалтат пуужин “Сохе” сансрын төвөөс орон нутгийн цагаар лхагва гаргийн 09:49 цагт харвасан юм.
Д.Идэр























































