Зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдааны эцсийн шатны шалгаруулалт ирэх бямба гаригт болох гэж байна. Ц.Сэвжидийн найруулан дэглэсэн бүжгийн уран бүтээл, дуулалт бүжгүүдийг залуу үедээ үндсэн дэг жаягаар нь хадгалан үлдээх, театр чуулгуудын бүжигчдийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, дэлхийд танигдсан мэргэжлийн бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг дэмжиж зорилгоор тус уралдааныг зохион байгуулсан аж. Уралдаанд театр, чуулгуудын 24-с дээш бүжигчдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг оролцож байгаа бөгөөд мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг оюутан сурагчид бас оролцож байгаа. Уралдаан 3 үе шаттай явагдах бөгөөд тэмцээнд оролцогчид 1-р шатанд “Монгол бүжгийн чуулга”, 2-ршатанд оролцох бүжгийн нэр “Орчин үе”, 3-р шатанд Дөрвөн ойрдын уриа гэсэн төрлүүдээр оролцсон. Уралдааны гала концерт ирэх бямба гаригт ҮДБЭЧ-ын тайзнаа болж шилдгийн шилдгүүдээ шалгаруулах гэж байна.Уралдааны шагналын сан
I байр 1 - 2 500 000 төг, цом
II байр 1 - 2 000 000 төг, цом
Ш байр 1 - 1 500 000 төг, цом
Тусгай шагнал -1 800 000 төг, цом























































