Израиль улс их хэмжээний байлдааны хэрэгслийг АНУ-аас худалдан авах
төлөвлөгөөтэй байгаа талаар “Wall-street.com” мэдээллээ.
Израиль улс их хэмжээний байлдааны хэрэгслийг АНУ-аас худалдан авах төлөвлөгөөтэй байгаа талаар “Wall-street.com” мэдээллээ. АНУ-ын Батлан хамгаалахын яам 647 сая ам долларын хэлэлцээр хийх гэж байгаагаа Конгресст мэдээлсэн байна.
Израилийн худалдан авах байлдааны хэрэгслүүд агаарын хүчнийхэнд зориулсан байна. Тус улс АНУ-аас GPS системээр онилон чиглүүлэх аппарат бүхий нисэх онгоцны долоо мянган бөмбөг, жижиг 3.5 мянган тэсрэх бөмбөг худалдан авах аж.
Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдон Ойрхи Дорнодын байдал түгшүүртэй болж байна хэмээн сайт бичжээ.
Д.Идэр























































