Unuudur oroi 21 tsagaas Bolowsrol suwag deer CAMERTON2

"Камертон-2" шоуны тувдугаар шатны шалгаруулалт эхэлсэн. Өнөөдөр оройн 21 цагаас тавдугаар шатны дугаарууд "Боловсрол суваг" телевизээр гарч эхэлэх гэж байгаа.Тус шоуны ерөнхий продюсер, дуучин Д.Болд өөрийн facebook хуудсаар дамжуулан шоуны эцсийн шатны шалгаруулалтанд тунаж үлдсэн 16 оролцогчиддоо амжилт хүслээ. Тэрээр facebook хуудсанд бичихдээ "Өнөөдөр орой 21 цагаас Боловсрол суваг телевизээр Камертон-2 шоуны 5-р шатны шалгаруулалт гарч эхлэх гэж байна. Шилдэг 16 хэрхэн бэлтгэлээ хийж ямар ахиж гаргасныг та бүхэн үзээрэй. Шилдэг 16 дөрвөн гишүүнтэй дөрвөн хамтлаг болж хуваагдаад хөгжимгүй дан дөрвөн хоолойгоор дуунуудаа дуулж дөрвөн хөгжмийн видео хийж дуусгасан. Миний хувьд шилдэг 16 оролцогчийн дуулах ур чадвар маш сайн болж байгаад би их баяртай байгаа. Гэхдээ дөрвөн залуу л үлдэнэ. Бүгдэд нь томоос том амжилт хүсье" гэжээ.