НҮБ-ын Аюулгүй зөвлөл Хойд Солонгосын пуужин хөөргөснийг буруутгасан талаар “BBC” мэдээллээ.
НҮБ-ын Аюулгүй зөвлөл Хойд Солонгосын пуужин хөөргөснийг буруутгасан талаар “BBC” мэдээллээ. Хуралдааны үеэр Хойд Солонгост нөлөөлөх арга хэмжээний тухай асуудлаар зөвлөлдөх уулзалтаа үргэлжлүүлнэ гэж Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Мухаммед Лулички мэдэгдсэн байна.
Тэрбээр “Аюулгүйн зөвлөлийн гишүүд Хойд Солонгосын энэхүү хөөргөлтийг буруушаасан” гэж хэлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 ба 2009 онуудад баталсан тогтоолууд нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн болон пуужингийн туршилт хийхийг хориглосон юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнгөрсөн шөнө Хойд Солонгосыг дээрх тогтоолыг зөрчсөнийг буруушааж, пуужин хөөргөсөн явдлыг “өдөөн хатгалгын акт” хэмээн нэрлэсэн юм.
Д.Идэр























































