Эрүүл мэндийн сайдын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах тухай тушаалын дагуу ажиллах ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтнүүдийн анхны уулзалт өчигдөр болов.Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд мэргэжлийн хүмүүсийн тусламж чухал гэдгийн онцолж, эмч нарын баг бүрдүүлэн ажиллах гэж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Сайд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг иргэдийн сэтгэлд хүргэхийн тулд оношлогоо, эмчилгээний стандартыг шинэчилнэ гэдгийг хэлээд Ховд аймгийн Үенч сумын иргэн үүнийг хийхийг ойлгуулж өгснийг дурдав.
Түүнчлэн Сайд энэхүү ажлыг богино хугацаанд хийх шаардлагатай байгааг онцолж эмийн хувьд л гэхэд хямдыг нь биш, хамгийн үр дүнтэй, чанартайг нь сонгож стандартад оруулах хэрэгтэй, мөн цахим доктороор өвчтөнд зөвлөгөө өгч, ном, сонин, телевизээр сургалт явуулж байх боломжой, эмчилгээний норм, нормативыг тогтоож зүрхний мэс засал гэхэд ямар хугацаанд хийгдэх, олгой авахад хэдий хэр хугацаанд хийгдэхийг тооцно. Цаашид Ерөнхий мэргэжилтнүүдэд тавих шаардлага нэмэгдэнэ гэв.
Сайд эхний ээлжинд эрүүл мэндийн салбар бүрт мэргэшлийн зөвлөгөөн хийж, дутуу юу байгаа, юу хийх шаардлагатай байгаа талаар санал авахыг тэдэнд чиглэл болгов.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар Ерөнхий мэргэжилтнүүдийн үүрэг, хариуцлага өндөр болохыг онцлоод эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ерөнхий мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулав.
Эрүүл
мэндийн сайдын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг
сайжруулах тухай тушаалын дагуу ажиллах ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтнүүдийн
анхны уулзалт өчигдөр болов.Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд мэргэжлийн хүмүүсийн тусламж чухал гэдгийн онцолж, эмч нарын баг бүрдүүлэн ажиллах гэж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.