Атомын салбарын хамгийн томоохон уулзалтуудын нэг “АТОМЕКС 2012”
өчигдөр ОХУ-ын Москва хотод нээгджээ. Дөрөв дэх удаагийн энэхүү форумд
дэлхийн 12 улсын 122 компани оролцож байгаа аж.
Атомын салбарын хамгийн томоохон уулзалтуудын нэг “АТОМЕКС 2012” өчигдөр ОХУ-ын Москва хотод нээгджээ. Дөрөв дэх удаагийн энэхүү форумд дэлхийн 12 улсын 122 компани оролцож байгаа аж. Уулзалтыг нээж төрийн өмчит «Росатом» корпорацийн тэргүүн Сергей Кириенко үг хэлжээ. Тэрбээр “Өнгөрсөн он Фукушимагийн ослоос эмээж сандрах явдал улирсан ба атомын салбарын хэтийн төлөвт тэсвэр тэвчээртэй үнэлгээ өгч эхэлсэн жил болсон” хэмээн хэлсэн байна.
Атомын салбарын нийлүүлэлтийн байдал болон бүтээгдхүүний чанарыг сайжруулах асуудал энэ хурлын гол сэдэв болж байна.
Одоо барьж байгаа АЦС-ууд аюулгүй байдлын бүх шаардлагад нийцэж байгааг Сергей Кириенко онцлоод, нийлүүлэлт өнгөрсөн онд 10-11 хувиар буурсныг тэмдэглэсэн байна.
Форум маргааш өндөрлөх юм.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)