Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зөрчиж олгосон газруудын жагсаалт

2012-12-14
0
ЖИРГЭХ
 Хууль зөрчин газар олгосон Захирамжуудыг хүчингүй болгоно


хууль зөрчижНийслэлийн Газрын албаны дарга Ч.Батсайхан Газар олголтонд гарч буй зөрчил дутагдалын талаар Удирдлагын зөвлөлд танилцууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол болон Засаг даргын Захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан, нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, Сууц өмчлөгчдийн холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, автозамын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид болон барилгын норм дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзжээ.  Судалгаанд нийт 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га талбай газар нутаг хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан газруудыг зөрчил тус бүрээр нь таницуулахад:

1.  Улсын чанартай авто зам дугуу газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 1282 эдгээрийн 5586.5 га

2.  СӨХ-н эзэмшил талбай дээр давхардсан болон маргаантай байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 47 эдгээрийн 4.43 га

3.  Нийтийн эзэмшил зам талбай дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 132 эдгээрийн 20.2 га

4. Сургуулийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  54 эдгээрийн 7.41 га

5. Цэцэрлэгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан  иргэн аж ахуйн нэгж байгууллага 15 эдгээрийн 2.2 га

6. Эмнэлгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 46 эдгээрийн 9.72 га

7. 2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй иргэн аж ахуйн нэгж байгууллага 813 эдгээрийн 760.7 га

8. Ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага  1710 эдгээрийн 3314.78 га

9. Инженерийн шугам сүлжээний хамгаалатын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 8870 эдгээрийн 4360.82га газар байгаа юм байна. Эдгээрээс илтэд хууль зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, болон, Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа, сургууль, цэцэрлэгийн хашаанд газар олгосон зэрэг 40 Захирамжийг хүчингүй болгох шаардалгатай гэж тэрээр танилцууллаа.  Эдгээрийн заримыг танилцуулахад:

1.  Клиникийн нэгдүгээр амаржих газрын зүүн хойд талд хашаа татсан хоосон газрыг бусдад эзэмшүүлсэн.

2. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Хангай” зочид буудлын хойно байрлах явган хүний газрыг хамарч газар олгосон.
3. “Мөнххаан” трейд компани “Их монгол” рестораны хойд автозамыг хамарч газар эзэмшиж байна.

4. “МITIC” компани Энхтайваны гүүрний хажууд талын 4400 метр кв газрыг эзэмшиж байна. Тус газарт үйлчилгээний байгууллага, орон сууц барихаар газар олгосон ч хашаа татан олон жил үйл ажиллагаа явуулаагүй байна.

5.  “С анд Трэйд” компани  Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Усан спорт сургалтын төвийн зүүн талын хоосон газар
6.  Иргэн Нямдаваад  Төв шуудангийн урд талын  зам дээрх газрыг эзэмшүүлсэн.

7.  Иргэн  Энхжаргалд  Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах авто зогсоолыг эзэмшүүлсэн. 

8.  Иргэн Гэрэлмаад “Саппоро” төвийн урд талын авто машины зогсоолын газрыг хамруулж газар эзэмшүүлсэн.

9. “Мөнххаан трейд” Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талийн нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшиж байна.

10. “Саруулсайхан” компани Сонгинохайрхан дүүргийн 15 хороо нэгдүгээр хороололд байрлах  32 дугаар байрны урд талын зам дээр нийтийн эзэмшлийн газарт газар эзэмшиж байна.

11.  Иргэн н.Алгирмаа Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны хойд талд газар эзэмшиж байна.

12. “Батцагаан өргөө” компани “Шунхлай нефт бааз”-ын хойно цэвэрлэх байгууламжийн хажууд 50 000 метр кв газар эзэмшиж байна.

13.  Чингилтэй дүүрэгт “Макс импэкс” компани  Төв шуудангийн баруун талд таван оддой зочид буудал барих зориулалтаар 3515 метр газар эзэмшдэг. Тус газрыг  эргүүлэн авах саналыг гаргав.

14.  “Си энд трейд” компани Урт цагаан үйлчилгээний зүүн хойд авто зогсоолын газрыг хамарч газар эзэмшиж байна.

15.  Иргэн Очирсүрэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Хөдөлмөрийн дээд сургуулийн хойно байрлах 20 дугаар байрны дунд байрлах газрыг эзэмшдэг.

16.  Иргэн Саруулбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Тэди” үйлчилгээний төвийн авто зогсоолын гарах гарцыг  эзэмшдэг.

17. Иргэн Оюунтуяа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг  эзэмшдэг.

18. Иргэн Үнэнбүрэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг.

19. “Талын хүрээ” компани Баянгол  дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах  157 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах газар.

20.  Баянгол дүүргийн 11 хороо, Баянгол эмнэлгийн баруун урд газар байрлах газар “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан машин угаалгын газар.

21.  “Luminary” компани Баянгол дүүргийн 2 хороо, Үйлдвэрчний эвлэлийн зүүн талын ногоон байгууламж дээрх газар.

22.  “Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын газрыг эргүүлэн авах. 

23. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрийн баруун талд “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн  ногоон байгууламж дунд газар олгосон.

24. Баянзүрх дүүрэгт “Хан паласе” зочид буудлын урд талд иргэн Бат-Өлзий нарын дөрвөн хүний дунд эзэмшиж байна.

25.  РЦНК-ын баруун талын газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн.

26. Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүн хойд талд Дүнжингарав эзэмшлийн үйлчилгээний газрын эрхийг цуцлах.

27 Хан-Уул дүүрэгт гуравдугаар хороо “Автобус нэг” компанийн хойд талд, Дунд голын урсацыг нарийсгаж зөвшөөрөлгүйгээр  далан барьж байгаа газар.

28.  52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талын биеийн тамирын талбайд  714 метр газрыг бусдад эзэмшүүлсэн.
29.  18 дугаар сургуулийн хашаан доторх 300 метр кв газрыг бусдад эзэмшүүлсэн.

30.  Иргэн Б.Нямсүрэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Чингис хаан” нисэх онгоцны буудлын урд талын 33 мянган метр кв газар.

31. “Хаан плаза” компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хойд талд 35 мянган метр кв газар.

32.  Хан-Уул дүүргийн наймдугаар хороо нисэхийн урд талд 200 мянган метр кв буюу 20 га газар эзэмшиж байна.

33. Буянт цэцэрлэг нь  Хан-уул дүүргийн гуравдугаар  хороо Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зүүн талд үйлчилгээний байгууллага барина  гэж газар  авсан. Одоогоор машин угаалгын газар ажиллуулж байна.

34.  ДЦС-III цахилгаан станцын баруун талын газрыг бусдад эзэмшүүлсэн.

Энэ мэт газар эзэмшүүлэх тухай хуулийг илт зөрчин гаргасан Нийслэлийн Засаг дарга болон, Дүүргийн Засаг дарга нарын Захирамжуудыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзэ байгаагаа илэрхийллээ. Тус ажлын хэсэг, Нийслэлд  газрыг ямар ч төлөвлөлтгүйгээр эзэмших захирамж гаргаж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, газар эзэмшүүлэх шийдвэрийг дүүргийн Засаг дарга нар дур мэдэн газар гаргаж байсан нь тогтоогдож, Газар олгох эзэмшүүлэх Захирамж нь газрын наймаа, гэмт хэргийн шинжтэй болсон байна гэж дүгнэжээ.

Нийслэлийн Удирдалын зөвлөл тус ажлын хэсгийг мэдээллийг сонсоод,  сайн ажиллсан  гэж үзлээ . Мөн Хууль зөрчин, ямар ч төлөвлөлтгүйгээр машины зам болон, нийтийн эзэмшлийн зам талбай дээр газар эзэмших эрх олгосон Захирамжийг хүчингүй болгох Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Гэхдээ эдгээр газруудад  одоогоор ямар нэг үйл ажиллагаа эрхлээгүй, хоосон байгаа юм. Цаашид зөрчилтэй газруудыг судлаж, хууль зөрчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа газар олголтын зөвшөөрлийг тодорхой үе шаттайгаар  цуцлах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.118)
    Бугдийн хураагаад дахиж хэнд ч битгий олго , танил тал зарга зальтай хумуус нь баяждаг хорвоо юу угуй юу !!!! Эрх дураараа Монгол улс хуульгуй юм шиг аашилдаг 100 хурэхгуй хумуус байгаа даа усрээд л !!!! Монголын ард тумэн нэг л одор л босох байх шуу !!!! Социализмын уед бидний овог эцэг очноон бутээн байгуулалт хийсэн билээ. Энэ бухнийг хэдхэн хун газар шороотойн хэдхэн хун омчлоод авсан байгаа. Хуний шуналаа гэж
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    4 цаг 6 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    4 цаг 50 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 37 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    9 цаг 3 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    9 цаг 7 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    9 цаг 11 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    9 цаг 54 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    10 цаг 34 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    11 цаг 6 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    11 цаг 45 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    11 цаг 48 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    11 цаг 50 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    11 цаг 57 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    11 цаг 59 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    11 цаг 59 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    12 цаг 13 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    12 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК