Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хөлөө жийлцээд эхэллээ. Гэхдээ энэ хоёр хүний толхилцоон эхнийх биш бөгөөд эцсийнх ч бас биш болов уу. Тэдний эхний хагаралт нь Н.Энхбаярыг ерөнхийлөгч, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад болсон гэдгийг олон хүн өнөөдөр мартаагүй байгаа. Тэгээд ч нэг нь нөгөөгөө доош нь хийсэн сунжирсан ярилцлагуудад энэ тухай л дурьдсан байна. Тодруулбал, Ц.Нямдорж янз бүрийн байдлаар дарга болох гэж гуйгаад л, Н.Энхбаяр гэнэн цагаанаар түүнийг дэмжээд л. Нэг үгээр хэлбэл нэг намын нөхөд бие биедээ тусалж байсан юм байх аа. Тэдний хамтын ажиллагаа тухайн үед ямар байсныг ойр хүрээнийх нь хүмүүс гэрчилнэ биз. Харин Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас авч хаях үйлдлийг Н.Энхбаяр тухайн үед Үндсэн хуулийн Цэцээр хийлгүүлсэн гэж хэлж болно. Эндээс УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын баталсан хуульд засвар хийсэн гэдэг дүгнэлт гарч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, сул гишүүн болж байсан билээ.
Тухайн үед Цэцийн даргаар Ж.Бямбадорж /Хүний эрхийн үндэсний комиссийн дарга/ ажиллаж байлаа.Цэцээс гаргасан дүгнэлтийн дагуу дараа дараагийн үйл ажиллагаа явсан. Тэгэхээр Н.Энхбаяр “Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас мултлахад орлцоогүй” гэж хэлэх байх. Гэхдээ үүнд үнэмших хүн тун цөөхөн болов уу. Ямар ч байсан тэр хоёрын анхны хөл жийлцэлд Ж. Бямбадоржийн оролцоо байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл сүүлийн буюу өнгөрсөн долоо хоногт дүрэлзэж эхэлсэн тэр хоёрын гал дунд Ж.Бямбадорж дахиад орчихсон цохиж явна гэнэ шүү. Өөртөө ирэх аянгыг зайлуулахын тулд Н.Энхбаяр, Ц.Нямдорж руу Ж. Бямбадоржийг гүйлгэсэн юм байх. Ж. Бямбадоржийг мэдэх олон хүн дээрх үгийг сонсоод бас л дунд нь орж “балрах нь” гэж үг алдсан гэнэ.