Жил бүр шинэ жилийг угтан Сүхбаатарын талбайг чимдэг сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу өнөөдөр 17.00 цагаас Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах ёслол болно. Ёслолд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран оролцож, сүлд модныхоо гэрлэн чимэглэлийг асаах юм байна. Энэхүү сүлд мод нь төмөр караказан голтой, ногоон торон “дээл”-тэй, оройныхоо одтой нийлээд 25 метр өндөртэй, урсдаг гэрэл болон өнгө өнгийн бөмбөлөгөөр гоёжээ.Б.Золбоо
























































Сэтгэгдэл (6)