
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гарагт Зам тээврийн яаманд ажиллаж, 2013 онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хугацаанд нь хийх үүрэг өгсөн. Тэгвэл тэрбээр өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж байна. Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран шинэ систем нэвтрүүлж байгаа. Шинэ системтэй холбоотойгоор диллер компаниудын шалгуурыг өндөрсгөөд байгаа юм. Монголын хөрөнгийн бирж нь өнгөрсөн долдугаар сард шинэ системд орсонтой холбоотойгоор тэг зогсолт хийсэн ч өнөөдөр үйл ажиллагаа нь тогтворжоод байна.