Мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн нэрэмжит
Улсын аварга шалгаруулах Өсвөрийн хүндийн өргөлтийн "Тэмүүлэл" тэмцээн
өчигдөр Спортын бэлтгэлийн төвийн зааланд болсон байна.
Мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах Өсвөрийн хүндийн өргөлтийн "Тэмүүлэл" тэмцээн өчигдөр Спортын бэлтгэлийн төвийн зааланд болсон байна. Хүүхэд залууст биеийн тамирын хүмүүжил олгох спортоор хичээллэх хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой уг тэмцээнд нийт 11 багийн 100 гаруй өсвөрийн тамирчид оролцсон юм.Багийн дүнгээр бол Дархан уул аймаг болон Мэргэжлийн сургалттай Биеийн тамирын дунд сургууль, Нийслэлийн 92-р дунд сургуулийн сурагчид бэлтгэл сайтай амжилттай оролцсон юм.
Харин тамирчид эрэгтэй эмэгтэй, тус бүр зургаан жинд өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Жин бүрд эхний байрт орсон тамирчид:
Эмэгтэй зургаан жинд
44 кг-ийн жинд Б.Соёлсайхан / Биеийн тамирын дунд сургууль/
48 кг-ийн жинд А.Бум-аюуш /Дархан-Уул аймаг/
53 кг-ийн жинд Б.Мягмарцэрэн /Биеийн тамирын дунд сургууль/
58 кг-ийн жинд Т.Сувд-Эрдэнэ /Дархан- Уул аймаг/
63 кг-ийн жинд Б.Энхтамир /62-р дунд сургууль/
Эрэгтэй зургаан жинд
48 кг-ийн жинд Б.Ууганбаатар /92-р дунд сургууль/
52 кг-ийн жинд Г.Өсөхбаяр /Техник технологийн сургууль/
56 кг-ийн жинд Г.Түвшинбат /Биеийн тамирын дунд сургууль/
62 кг-ийн жинд Л.Мөнхжаргал /Дархан-Уул аймаг/
-69 кг-ийн жинд Э.Эрдэнэбат /Дархан-Уул аймаг/
+69 кг-иын жинд Б.Мягмардорж /62-р дунд сургууль























































